Т.САЙХАН

МАН-ын Хяналтын хороо хуралдаж, шийдвэрээ гаргажээ. Тодруулбал, МАН-ын гишүүн, УИХ-ын гишүүн Ц.Анандбазарыг намаасаа түдгэлзүүлэх шийдвэр гаргасан байна.

УИХ-ын гишүүн Ц.Анандбазарыг намын нэр хүнд унагасан гэж үзэж, хувийн асуудлаа шийдэх хүртэл намын болон УИХ дахь МАН-ын бүлгийн үйл ажиллагаанд оролцуулахгүй байхаар шийдвэрлэжээ. Түүнийг хувийнхаа асуудлыг эцэслэн шийдэгдэх хүртэл намын гишүүнээс нь түдгэлзүүлсэн байна.

Эх сурвалж:www.polit.mn