П.АМГАЛАН
ЦУОШГ-аас өнөө шөнө (2026.09.29-30) Хэнтийн хойд, Дорнодын хойд болон зүүн сумдын нутаг, 30-нд Дорнодын хойд болон зүүн сумдын нутгаар, нойтон цас, цас орж, зөөлөн цасан шуурга шуурч, зам даваанд халтиргаа гулгаа үүсэж, алсын барааны харагдац муудаж болзошгүйг анхааруулж байна.
Иймд, иргэд, малчид, тээвэрчид та бүхэн цаг агаарын мэдээ, мэдээллийг тухай бүр сонсон, мэргэжлийн байгууллагаас өгч байгаа сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагаж, хол, ойрын замд гарахдаа аюулгүй байдлаа хангаж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна.
Эх сурвалж:www.zms.mn