П.АМГАЛАН

Прокурорын байгууллага есдүгээр сарын 21-ний өдрөөс 25-ны өдрийг хүртэлх хугацаанд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 44.815 эрүүгийн хэрэгт хяналт тавин ажиллажээ. Дээрх хугацаанд 1381 гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл бүртгэгдсэн бол хэрэг бүртгэлтийн 799 хэрэг шинээр нээж, 256 хэрэгт прокурор яллах дүгнэлт үйлдсэн байна. Яллах дүгнэлт үйлдсэн хэргийг тодруулбал, Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 95, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 71, Өмчлөх эрхийн эсрэг 59, Хүрээлэн байгаа орчны эсрэг 11, Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг 5, Авлигын эсрэг болон Эдийн засгийн гэмт хэрэг тус бүр 4, Хүний амьд явах эрхийн эсрэг 3, Хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийн эсрэг гэмт хэрэг болон Кибер аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг тус бүр  хоёр яллах дүгнэлт үйлдсэн байна.

Эх сурвалж:www.zms.mn