Гэр бүлийн өдөр

0
хуваалцах
1694
үзсэн

Б.ОЮУНЗУЛ

Цахим “Зууны мэдээ” www.zms.mn сайт энэ өдрийн түүхийг өгүүлдэг “Зууны нэг өдөр” булангаараа дэлхийн түүхэнд тавдугаар сарын 15-нд болсон үйл явдлуудаас онцлон хүргэж байна.

НҮБ-ын Ерөнхий Ассамблей 1993 оны есдүгээр сарын 20-ны хэлэлцээрээр 1994 оноос эхлэн жил бүрийн тавдугаар сарын 15-ны өдрийг ”Гэр бүлийн өдөр” болгон тэмдэглэж байх тогтоолыг баталсан.Энэхүү уламжлал Олон улсад тогтоод 20 жил болсон бол Монгол Улсын хэмжээнд 11 жилийн өмнөөс тэмдэглэн иржээ. Дэлхийн гэр бүлийн өдрийг улс орнуудад баяр болгон тэмдэглэхээсээ илүүтэй төрийн зүгээс гэр бүлийн талаар авах арга хэмжээг тодорхойлох, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, гэр бүл, иргэдээс төрд асуудлаа тавих арга хэмжээ зохион байгуулж тэмдэглэдэг байна. Нийгмийн үндсэн институци, хүний нийгэмшлийн эхний шат гэр бүл нь нийгмийн орчноо даган өөрчлөгдөж, хөгжиж байдаг. Мөн хүний үнэт зүйлс, соёл, өвөг дээдсийн түүхэн залгамж халаа, тогтвортой байдал, хөгжлийн хүчин зүйлс болж байдаг билээ.Гэр бүл тогтвортой байснаар улс орон хөгжилтэй, ард түмний амьдрал ахуй дээшилдэг.

Энэ өдөр дэлхий дахинд болсон үйл явдлууд

1567.05.15. Шотландын хатан хаан Мери Ботуеллийн дөрөв дэх гүн Жеймс Хепбөрнтэй гэрлэжээ. Энэ нь түүний гурав дахь гэрлэлт болсон юм.

1578.05.15. Түмэдийн Алтан хан Түвэдээс Далай лам Содномжамцыг залж ирүүлэв. Улмаар Алтан хан шашны цааз тогтоожээ.

1618.05.15. Ариун Ромын эзэнт гүрний нэрт эрдэмтэн Йоханнес Кеплер гараг эрхэсийн хөдөлгөөний гурав дахь хуулиа боловсруулж дуусгав.

1718.05.15. Английн хуульч Жеймс Пакл хурдан бууны анхны зохион бүтээгчийн эрхийг нэр дээрээ авчээ.

1776.05.15. Америкийн хувьсгал: Виржиниа мужид болсон тав дахь удаагийн хуралдаанаар Их Британиас тусгаар тогтнох тунхаг бичиг эцсийн байдлаар батлагджээ.

1793.05.15. Испанийн зохион бүтээгч Диего Марин Агулера салхины хүчийг ашиглан нисэх төхөөрөмжөөр газраас 5-6 метр өндөрт хөөрөв. Энэ нь хүн төрөлхтний түүхэнд нисэх оролдлого хийсэн анхны тохиолдол болон түүхэнд тэмдэглэгджээ.

1817.05.15. Дэлхийн анагаах ухааны түүхэнд анх удаа сэтгэцийн эмнэлэг байгуулагджээ. Тус эмнэлэг АНУ-ын Пеннсильвани мужийн Филадельфи хотод байгуулагдсан түүхтэй.

1858.05.15. Их Британийн нийслэл Лондон хотод "Хатан хааны дуурийн театр" үүдээ нээв.

1862.05.15. АНУ-ын Ерөнхийлөгч Абрахам Линкольн АНУ-ын Хөдөө аж ахуйн товчоог татан буулган АНУ-ын Хөдөө аж ахуйн яам болгон өргөтгөжээ.

1867.05.15. Канадын Торонто хото Канадын худалдааны банк нээгдэн үйл ажиллагаа явуулж эхэлжээ.

1869.05.15. Сюзан Б.Энтони, Элизабет Кеди Стентон нар хамтран АНУ-ын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах холбоо байгуулан эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэж эхэлжээ.

1891.05.15. Католик шашны орчин үеийн сургалтын дэг сургуулийг Ромын пап XII Лео үндэслэв.

Эх сурвалж www.zms.mn