Б.Ууганбаяр: ШШҮХ иргэний нас барсан шалтгааныг судалж байна

0
хуваалцах
126
үзсэн

Т.САЙХАН

Чингэлтэй дүүрэгт нярай хүүхэдтэй эмэгтэй вакцины нэгдүгээр тунгаа хийлгээд гэртээ очоод нас барсан тухай мэдээлэл олон нийтийн сүлжээнд тараад байна.  Уг мэдээлэлд ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр “Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэн нас барсан хүмүүсийн шалтгааныг эцэслэн тогтоодог. Үүний дараа Эрүүл мэндийн яамнаас тодорхой мэдээлэл өгөх болно. Бид одоогоор Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгээс хариу ирэхийг хүлээж байна” гэв.

ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма " Аливаа вакцин хийсний дараа эмчийн хяналтад 30 минут байлгадаг нь нас баралтад хүргэхээр урвал эхний 30 минутад л илэрдэгтэй холбоотой гэж ойлгож болно. Тиймээс эхний 30 минутад илрэх урвалаас л бид хамгийн их болгоомжлох ёстой. Цаашид тухайн хүнд ямар хэвийн урвалууд илэрч байгаа дээр тандалт судалгаа хийгддэг" гэлээ. 

Эх сурвалж:www.polit.mn