Т.САЙХАН

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн танхимд УИХ-ын гишүүн, Сангийн сайд асан С.Баярцогт, Ерөнхий сайд асан Д.Ганболд, Б.Бямбасайхан нарт холбогдох хэргийг шүүх хурал болох байсан ч хойшиллоо. Хурал шүүх бүрэлдэхүүн хүрэлцэхгүй болсон шалтгаанаар хойшилсон байна. С.Баярцогт нар давж заалдах шатны шүүх хурлын шийдвэрийг хүлээн зөршөөрөөгүй бөгөөд Дээд шүүхэд хандсан юм. Улсын Дээд шүүхийн байранд  дөрөвдүгээр сарын 16-нд шүүх хурал товлоод байсан ч шүүхийн байранд Ковид19-ийн халдвар илэрсэн учраас өнөөдрийг хүртэл хойшлуулсан.

Эргэн сануулахад, давж заалдах шатны шүүхээс Сангийн сайд асан С.Баярцогтод 4.8, Д.Ганболд, Б.Бямбасайхан нарт тус бүр 1.3 жилийн хорих ял оноосон юм.

Түүнчлэн тус хэрэгт холбогдох Б.Ариунсан, Б.Бадралд оноосон хорих ялыг тус бүр нэг жил болгон бууруулсан билээ.

Эх сурвалж:www.polit.mn