Цэцэг, нулимсан дунд Европт тэмдэглэсэн ялалтын баярын өдөр

0
хуваалцах
225
үзсэн

Х.ОЮУНБОЛД

Өнөөдөр ЗХУ (хуучнаар) Германы фашистуудыг ялан дийлсэн эх орны II дайны ялалтын 76 ой тохиож байна. Харин энэ түүхэн өдрийг Европт өчигдрөөс тэмдэглэж, дайнд унасан баатруудад зориулсан хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөж эхэлжээ. Энэ талаар “Мundo.sputniknews.com” цахим хуудас  тавьсан зурагнуудаас сонирхуулъя.

Европ энэ сарын найманд Ялалтын баяраа тэмдэглэжээ. Учир нь энэ өдөр холбоотон орнууд Германы фашистуудыг болзол тавилгүй дайнд ялагдсаныг зөвшөөрснөөр  бараг 70 сая гаруй хүний амийг авч одсон эх орны II дайн дууссан байна.

 

1-Берлин хотын Трептов дүүргийн  ЗХУ-ы цэргүүдийн дурсгалд зориулсан хөшөөнд эх орны II дайны 76 жилийн ойн ялалт болон Европт  энэ дайн дууссаныг тэмдэглэж цэцэг өргөж байгаа хүн.

2-Хүмүүс Берлин хотын Трептовер цэцэрлэгт хүрээлэн дэх ЗХУ-ын цэргүүдийн дурсгалд зориулсан хөшөөнд эх орны II дайны дууссаны 76 жилийн ойгоор хүндэтгэл үзүүлж цэцэг өргөж байна. Харин нацист Герман улс болзол тавилгүйгээр холбоотон орнуудад бууж өгсний ойг тэмдэглэх үйл ажиллагааны тоо цар тахлын улмаас буурсан байна.

3-Донецкээс зүүн зүгт 60 км гаруй газар байдаг Саур Могила овоо руу зүүн Украины ОХУ-ыг талыг баримтлагч идэвхтнүүд билэг тэмдэг нь болсон Сан Хорхегийн 300 метр туузыг авч явжээ.

4- Эх орны II дайн дууссаны 76 жилийн ойг тэмдэглэхийн тулд Прагийн Олсани оршуулгын газар дахь орос цэргүүдийн булшинд хүндэтгэл үзүүлж цэцэг тавьж байгаа хүн.

5- Бүгд найрамдах Чех улсын нийслэлд, Олсани оршуулгын газрын орос цэргүүдийн  булшны өмнө Эх орны II дайн дууссаны 76 жилийн ойг тэмдэглэж нэг эмэгтэй туг барьж, дуулж байна.

6-Украины нийслэлийн Ялалтын талбайд Баатарлаг хот Киевийн дурсгалын хөшөөнд хүмүүс цэцэг өргөж байгаа нь.

7-Чехийн ерөнхийлөгч Милос Земан эх орны II дайн дууссаны 76 жилийн ойн баярт зориулж хийсэн ёслолын ажиллагааны үеэр Прагад, Витков толгой дахь үндэсний хөшөөний дэргэд.

8-Коронавирусын халдвар тархахаас сэргийлж амны хаалт зүүсэн  хүндэт харуулд зогссон литва цэргүүд  Литвийн нийслэлийн Панерей дурсгалтын цогцолборт эх орны II дайн дууссаны 76 жилийн ойн баяраар  зохион байгуулсан  ажиллагааны үеэр  цэцэг өргөж байна.

9-Панерей дурсгалын цогцолборт эх орны II дайн дууссаны 76 жилийн ойд зориулсан ажиллагааны үеэр  энэ дайнд оролцсон  гэр бүлийнхээ гишүүний зургийг барьж байгаа эмэгтэй.

10- Эстонийн зэвсэгт хүчний лам Хүрэл цэргийн эсвэл Таллины чөлөөлөгчдийн хөшөө гэдгээрээ танигдсан  эх орны II дайны үеэр амь эрсэдсэн хүмүүсийн хөшөөнд  цэцгийн баглаа тавьж байна.

11- Таллины цэргийн оршуулгын газарт эх орны II дайны үеэр амь эрсэдсэн хүмүүсийн хөшөөнд Эстонийн ард түмний зүгээс тавьсан цэцгийн баглаа.

12- Словакийн Гадаад яамны сайд Иван Корчок Братиславийг чөлөөлөх тулалдаанд амь үрэгдсэн  ЗХУ-ын цэргүүдийн булшинд цэцэг тавьж байна.

13- Словакийн ерөнхийлөгч Зузана Капутова Братиславийг чөлөөлөх тулалдааны үеэр унасан ЗХУ-ын цэргүүдийн булшинд цэцэг тавьж байна.

14-Францын  Үндэсний бүлэглэл барууны намын дарга, парламентын гишүүн Марин Ле Пен болон Энен Бомон хотын дарга Стив Бриоис нар эх орны II дайн дууссаны 76 жилийн ойг тэмдэглэж Францын зүүн хэсгийн Энен Бомонтод цэцгийн баглаа тавьжээ.

15-Берлин хотын Трептовер  цэцэрлэгт хүрээлэнд ЗХУ-ын цэргүүдэд зориулсан дурсгалын хөшөөнд  Европт ялсны болон эх орны II дайн дууссанд зориулж цэцгийн баглаа тавьж байгаа хүмүүс.

Эх сурвалж: www.polit.mn