Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев гуравдугаар сарын 17-нд тус улсын шинэ Үндсэн хуулийг баталлаа. Энэ нь гуравдугаар сарын 15-нд болсон бүх нийтийн санал асуулгын үр дүнгээр батлагдаж байгаа юм. Шинэ Үндсэн хуулийн төслийг Казахстаны сонгогчдын 87 хувь нь дэмжсэн байна. Казахстаны Үндсэн хуульд оруулсан гол шинэчлэлийн нэг бол дэд ерөнхийлөгчийн албан тушаалыг бий болгосон явдал юм. Бусад чухал заалтын дунд нэг танхимтай парламент болон яриа хэлэлцээний шинэ тавцан болох Казахстаны зөвлөлдөх Ардын Зөвлөлийг байгуулах багтаж байна.

Эх сурвалж: zms.mn