АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын дэмжсэн ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Насри Асфур Гондурасын ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгууллаа. Энэ тухай Үндэсний Сонгуулийн Зөвлөлийн (CNE) дарга Ана Паола Холл олон нийтийн мэдээллийн сүлжээнд мэдээлсэн байна.
Асфура 40.27%-ийн санал авсан нь түүнд ерөнхийлөгчийн сонгуульд ялах боломжийг авчирсан байна. Түүний гол өрсөлдөгч Либерал намын нэр дэвшигч Сальвадор Насралла 39.53%-ийн санал авч хоёрдугаар байрт оржээ.
"Гондурасын сонгогчдын олонхийн хүслээр Үндэсний намыг төлөөлж буй иргэн Насри Хуан Асфура Саблыг Үндсэн хуулиар сонгогдсон Бүгд Найрамдах Улсын Ерөнхийлөгчөөр 2026 оны нэгдүгээр сарын 27-ноос 2030 оны нэгдүгээр сарын 27 хүртэлх хугацаанд бүрэн эрхээ хэрэгжүүлэх болсныг зарлаж байна" гэж Үндэсний сонгуулийн зөвлөлийн дарга тэмдэглэжээ.
Гондурасын сонгуулийн дүнгийн талаар, өөрийнхн нь дэмжсэн нэр дэвшигчийн ялалтын талаар АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп хараахан тайлбар хийгээгүй байна.
Эх сурвалж: zms.mn