Б.ОЮУНЗУЛ

Цахим “Зууны мэдээ” www.zms.mn сайт энэ өдрийн түүхийг өгүүлдэг “Зууны нэг өдөр” булангаараа дэлхийн түүхэнд тавдугаар сарын 9-нд болсон үйл явдлуудаас онцлон хүргэж байна.

1945 оны тавдугаар сарын 9. Хүн төрөлхтөн хор уршгийг нь хэзээ ч үл мартах  аймшигт дайны утаагаар дэлхийг нөмөрч, 70 сая хүний халуун амийг тасалсан Дэлхийн хоёрдугаар дайн Европын бүс нутагт дуусч фашист Герман олон улсын эв нэгдлийн хүчний өмнө үг дуугүй бууж өгсөн түүхт өдөр. Дэлхийн II дайнд 61 улс орон, дэлхийн хүн амын 80 орчим хувь оролцож, 110 сая гаруй хүн цэргийн албанд татагдсан тоо баримт бий. Дайны нийт өртөг нь 1944 оны ханшаар триллион америк доллар болсон нь түүхэн дэх хамгийн өндөр өртөгтэй дайн гэж тооцогддог. Зөвлөлтийн дайчид Сталинградаас Берлин хүртэл ялалт байгуулж явахдаа фашистуудад эзлэгдсэн Европ тивийн талыг чөлөөлжээ. Фашистын Герман үг дуугүй бууж өгөх актад тавдугаар сарын 8-нд төв Европын цагаар 22.43 минут буюу Москвагийн цагаар тавдугаар сарын 9-ний 00.43 цагт гарын үсэг зурсан юм. НҮБ-ын шийдвэрээр тавдугаар сарын 9-нийг дэлхийн II дайны дурсамж, эвлэрлийн өдөр болгосон бол Орос улсад дайнаас эргэж ирээгүй төрөл төрөгсдөө гэр бүл, төрөл төрөгсөд нь дурсан санаж, Парист Францын төрийн тэргүүн нэр нь тодроогүй цэргийн булшинд цэцэг өргөн, цэргийн анги ёслон жагсдаг байна. Германд энэ өдрийг нацизмаас чөлөөлөгдсөн өдөр хэмээн хүндэтгэн тэмдэглэдэг байна.

Энэ өдөр дэлхий дахинд болсон үйл явдлууд

1386.05.09. Англи болон Португалийн хаант улс хамтын ажиллагааны Уиндсорын гэрээнд гарын үсэг зурав. Энэ нь дэлхийн гадаад харилцаанд хамгийн эртнийхд тооцогдох дипломат харилцаанд тооцогддог.

1901.05.09. Тусгаар тогтносон Австрали улсын парламент анхдугаар хуралдаанаа зарлан хуралдуулав.

1904.05.09. "Труро" нэрт уурын зүтгүүр 160 км/ц хүрсэн анхны уурын тэрэг болжээ.

1915.05.09. Дэлхийн нэгдүгээр дайн: Франц, Германы хооронд өрнөсөн Артойсын хоёрдугаар тулаан эхэлжээ.

1918.05.09. Дэлхийн нэгдүгээр дайн: Бельгийн Остенд хотыг бүсэлсэн Германы цэргүүдийн эсрэг Британийн арми хоёр дахь удаагаа дайрав.

1920.05.09. Польш-Зөвлөлтийн дайн: Польшийн генерал Эдвард Ридз-Шмиглигээр удирдуулсан цэргүүд Киев хотод ялалтын парад зохион байгуулжээ.

1926.05.09. Адмиарал Ричард Э.Бирд, Флойд Беннетт нар Хойд Туйл дээр нисч яваагаа АНУ-д мэдэгджээ.

Эх сурвалж www.zms.mn