Ж.Амгалан хурандаа ямар асуудалд холбогдчихов?!

0
хуваалцах
315
үзсэн

Б.БАЯР

Ерөнхий сайд өнөөдөр /2021-5-8/ ОБЕГ дахь Улсын онцгой комисст ажиллав. Тэрбээр ОБЕГ-ын бие бүрэлдэхүүнд хатуу хөл хорионы үед уртагсагасан цагаар ажилласанд талархал илэрхийлсэн байна. Мөн улбар шар түвшинд шилжлж буй цаг үед анхарал алдалгүй шат шатандаа хариуцлагатай ажиллахыг сануулжээ.

Ерөнхий сайд энэ үеэр ЦЕГ-ын дэд дарга, цагдаагийн хурандаа Ж.Амгаланг Улсын онцгой комиссын нарийн бичгийн даргаас яаралтай чөлөөлж, энэ асуудлыг 24 цагийн дотор шийдвэрлэх үүргийг Улсын онцгой комиссын дарга, Шадар сайд С.Амарсайханд өгчээ.  

Түүний оронд ТЕГ-ын Албаны дарга Т.Баярхүүг томилуулж байгаа юм байна. Т.Баярхүү нь АТГ-ын Дотоод хяналт шалгалтын газрын дарга, Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны даргаар ажиллаж байгаад жилийн өмнө ТЕГ-т албаны даргаар томилогдож байв.

Ж.Амгалан хурандаагийн хувьд 2021 оны гуравдугаар сарын эхээр Улсын онцгой комиссын нарийн бичгийн даргаар томилогдсон.

Түүнийг гэнэт чөлөөлсөн нь ямар нэг асуудалд нэр холбогдсон байж болзошгүй гэх мэдээлэл байна.

Ерөнхий сайд өмнө нь ХӨСҮТ-ийн захирал Д.Наранзулыг чөлөөлж, Л.Баттөрийг томилоход өөрөө биечлэн очиж ажил хүлээлцүүлж байсан юм.

Эх сурвалж: www.polit.mn