С.САРУУЛ

Улаанбаатар хот дахь гаалийн газар, Буянт-Ухаа дахь гаалийн газар болон улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газар энэ оны тавдугаар сарын 6-наас зургаадугаар сарын 30-ны өдрийг хүртэл 08:30-20:00 цагийн хооронд уртасгасан цагаар ажиллахаар болжээ.

Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжин Улаанбаатар хотын хөдөлгөөнд хязгаарлалт хийснээс хуримтлагдсан иргэд, аж ахуйн нэгжийн бараа, бүтээгдэхүүний гаалийн бүрдүүлэлтийг шуурхай зохион байгуулж төрийн үйлчилгээг хүртээмжтэй байлгах юм байна.

Эх сурвалж: www.polit.mn