Б.ОД

Соёлын сайд асан С.Чулууныг Чингис хаан музейн захирлаар өнгөрсөн гуравдугаар сард томилжээ. Энэ талаар Соёлын яамны дэд сайд М.Батбаяр “Чингис хаан музейн бүтээн байгуулалтын ажил хатуу хөл хорионы үеэр түр хугацаанд зогссон. Хөл хорио сулрахаар тавдугаар сарын 8-наас бүтээн байгуулалтын ажлыг эрчимтэй хийж эхэлнэ. Музейн барилга угсралтын ажлыг ирэх долдугаар сарын 1-нд багтаан хүлээлгэж өгөх хэвээрээ.Тус музейн захирлаар С.Чулууныг өнгөрөгч гуравдугаар сард томилсон” гэсэн юм.

Байгалийн түүхийн музейн буурин дээр Чингис хаан музей барих барилгын ажлыг 2020 оны тавдугаар сард эхлүүлсэн. Музейн барилгыг 2021 оны долдугаар сард хүлээлгэн өгөх урьдчилсан төлөвлөгөөтэй ажиллаж байгааг мэргэжилтнүүд хэлж байна.Барилгын бүтээн байгуулалтад 2020 онд улсын төсвөөс 48.7 тэрбум төгрөг төсөвлөсөн бол 2021 оны улсын төсөвт 14.8 тэрбум төгрөг нэмж төсөвлөсөн юм. 

Эх сурвалж:www.polit.mn