Б.ДОЛЖИНЖАВ

Өмнөд Африкийн Йоханнесбург хот нь алтны уурхай дээр үндэслэсэн үүссэн түүхтэй. Тус хот албан бус мэдээллээр долоон сая орчим хүн амтай. Санхүү, худалдаа төвлөрсөн, олон улс үндэстний соёл холилдсон, хамгийн том хот  нь юм.

Энэ талаар  Өмнөд Африкийн Йоханнесбург хотод амьдарч байгаа Т.Золжаргал “Йоханнесбург хот маш тархмал зохион байгуулалттай учир заавал тээврийн хэрэгслээр зорчих шаардлагатай. Өглөө оройд ажил цуглах, тарах үеэр замын ачаалал бага зэрэг нэмэгдэнэ. Албан байгууллагууд яг цагтаа тарна. Зарим дэлгүүр худалдаа, үйлчилгээний газрууд бусад байгууллагуудтай адил цагт тарж, амралтын өдрүүдэд ажилладаггүй эсвэл эрт хаадаг нь зарим тохиолдолд худалдаа хийх боломжгүй болгодог. Ер нь Азийн улс орнуудтай харьцуулахад маш эрт хөл татарч хот нам жим болдог. Энэ нь апартейд дэглэмийн үед буюу арьс өнгөний ялгаварлын үед ажлын цаг дууссанаас хойш нэг ч  өнгөт арьстан хотод үлдэх ёсгүй, бүгд хотоос гарсан байх ёстой гэсэн хуулиас үүдэлтэй болов уу гэж боддог” гэж “Зууны мэдээ” сонинд ярьжээ.

Эх сурвалж:www.polit.mn