Өмнөд Африкт 21 хэмийн дулаан намрын улирал болж байна

0
хуваалцах
107
үзсэн

Б.ДОЛЖИНЖАВ

Өмнөд Африк  улс улирлын хувьд Монголоос эсрэгээрээ байдаг буюу зургаагаас наймдугаар сар хүртэл өвлийн улирал үргэлжилдэг юм байна.

Энэ талаар Өмнөд Африкийн Йоханнесбург хотод амьдарч байгаа Т.Золжаргал “Одоо Өмнөд Африкт намар болж байна. Өдөрт дунджаар +21 хэмийн дулаантай. Өвөл дунджаар +17 хэмийн дулаан, ихэвчлэн хурц нартай, хуурай байдаг.  Арванхоёрдугаар сараас хоёрдугаар сард зуны улирал үргэлжилнэ. Дунджаар +28 хэмийн дулаантай, бороо хур ихтэй байдаг” гэж “Зууны мэдээ” сонинд өгсөн ярилцлагадаа дурджээ.

 Эх сурвалж:www.polit.mn