Шувуудын олон улсын өдөр

0
хуваалцах
241
үзсэн

Б.ОЮУНЗУЛ

Цахим “Зууны мэдээ” www.zms.mn сайт энэ өдрийн түүхийг өгүүлдэг “Зууны нэг өдөр” булангаараа дэлхийн түүхэнд тавдугаар сарын 8-нд болсон үйл явдлуудаас онцлон хүргэж байна.

Өнөөдөр "Шувуудын олон улсын өдөр" тохиож байгаа. 1906 оны энэ өдөр анх "Шувуудын олон улсын өдөр"-ийг тэмдэглэж эхэлжээ. Гол зорилго нь шувуудын нэр төрөл тоо толгойг хамгаалахад оршдог юм. Уламжлал ёсоор энэ өдөр хот суурин газар болоод ой, тал хээрт шувууны хиймэл үүр байрлуулдаг аж. Дэлхийн түүхэнд шувуудтай харгис хэрцгий хандаж байсан нь цөөнгүй байдаг. Тухайлбал, 1860-1890 онд АНУ-ын Висконсин мужид тагтааг хүнсэнд хэрэглэх болсноор энэ шувуу бараг устаад байв. Мөн Хятад улс үр тариа иддэг гэсэн шалтгаанаар болжморыг устгаснаар хэдэн жилийн турш ургац алдаж, сүүлдээ гадны орнуудаас болжмор худалдаж авахад хүрсэн гэнэ. Манай улс ч бас шонхор  шувууг тусгай зөвшөөрөл өгч бариулдаг нь байгаль орчиндоо нөхөж барахгүй гарз учруулсаар байгаа гэдгийг эрдэмтэд анхааруулсаар байна

Энэ өдөр дэлхий дахинд болсон үйл явдлууд

1846.05.08. Мексик-Америкийн дайн: Америкийн генерал Закари Тейлорын арми Рио Грандегийн хойд хэсэгт Мексикийн армийг буулган авав. Ингэснээр Америкийн тал энэ дайны хамгийн том ялалтыг байгуулсан юм.

1886.05.08. Америкийн эм зүйч Жон Пембертон зохион бүтээсэн хийжүүлсэн ундаагаа "Кока-Кола" гэх нэрээр худалдаалж эхлэв.

1902.05.08. Мартиникийн арлын Пелее галт уул дэлбэрч Сан-Пьерре тосгон бүрэн сүйрчээ. Гамшгийн улмаас 30 мянган хүн амиа алдсан байна.

1912.05.08. Америкийн кино урлагийн алдарт "Парамаунт Пикчерс" албан ёсоор байгуулагджээ.

1921.05.08. Румын улсын Коммунист нам байгуулагджээ.

1927.05.08. Францын армид Дэлхийн нэгдүгээр дайн-д оролцсон Шарль Нюнгессе, Франсуа Коль нар АНУ-ын Нью-Йорк хот руу анх удаагаа Атлантын далай дамнан нисэх оролдлого хийхээр хөөрчээ. Гэтэл замд шувуун сүрэг тааралдаж улмаар хоёр хөдөлгүүрт онгоц нь осолдсон байна.

1941.05.08. Дэлхийн хоёрдугаар дайн: Английн Дерби болон Ноттингхем хотуудад Нацистийн Германы арми бөмбөг хаяжээ.

1945.05.08. Дэлхийн хоёрдугаар дайн: Европ дахь тулаанууд өндөрлөв. Францын Реймс хотод Германы цэргүүд бууж өгөхөөр болжээ.

1946.05.08. Эстонийн Талинн хотод ЗХУ-ын эзэрхэг бодлогыг эсэргүүцэж Айли Йоги, Агеда Паавель нар "Талинн хотын цэргүүдийн хүрэл хөшөө"-г сүйтгэжээ.

1963.05.08. Вьетнамын католик шашинт Ерөнхийлөгч Нго Дин Диемийн санаачилгаар Өмнөд Вьетнамын Весак хот дахь буддист далбаа мандуулахыг хоригложээ. Улмаар буддын шашны есөн санваартныг хороосон байна.

Эх сурвалж www.zms.mn