Б.ОЮУНЗУЛ

Цахим “Зууны мэдээ” www.zms.mn сайт энэ өдрийн түүхийг өгүүлдэг “Зууны нэг өдөр” булангаараа дэлхийн түүхэнд тавдугаар сарын 7-нд болсон үйл явдлуудаас онцлон хүргэж байна.

Хаврын хамгийн сайхан баяруудын нэг Оттава хотын хонгор зул цэцгийн наадам эхэлж байна. Бараг хориод өдөр үргэлжлэх уг баяраар, дэлхийн II дайны үеэр фашистуудаас зугтсан Нидерландын вангийн гэр бүлд орогнол өгсөн хэмээн талархсан голландчуудаас ирүүлдэг хонгор зул цэцгээр Канадын нийслэл гангардаг уламжлалтай. Нидерландын хатан хаан Маргарет ч Канадад тэр үеэр төрсөн юм. Нидерландын хаан ширээг залгамжлахын тулд төрөлх нутагтаа төрөх ёстой. Канадын Засгийн газрын тусгай шийдвэрээр ирээдүйн хатан хааны төрөх Оттавагийн эмнэлэгийн нэг тасгийг Нидерландын газар нутгаар зарласан байв. Эх орондоо буцан ирсний дараа 1945 онд Голландын гүнж Юлиана Оттавад бэлэг болгон  100 мянган хонгор зул цэцгийн суулгацыг хаантны гэр бүлд орогнол өгсөн мөн Голландыг чөлөөлөхөд канадчуудын цус урсгасныг хүндэтгэн явуулсан түүхтэй. Тэр цагаас хойш энэ наадмаар Оттава хотод Голландаас жил бүр 20 мянган цэцэг ирүүлдэг болжээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон үйл явдлууд

1718.05.07. Францын колонист Жеан-Баптист ла Мойн АНУ-ын Нью Орлианс хотыг байгуулав.

1846.05.07. АНУ-ын хамгийн "хөгшин" долоо хоног тутмын сонин "Кембриж хроникл" сонин анх удаагаа хэвлэгджээ.

1861.05.07. Теннесси муж АНУ-аас салан тусгаарлах шийдвэр гаргалаа.

1875.05.07. Орос, Японы хооронд Курилийн арлуудыг Сахалины арлаар солилцох гэрээнд гарын үсэг зурав.

1887.05.07. Америкийн иргэн Томас Стивенс унадаг дугуйгаар дэлхийг тойрсон аяллаа дуусгэв. Тэрээр гурван жил гаруйн хугацаанд 13500 миль газрыг туулсан аж.

1895.05.07. Петербургт Оросын физикч, электротехникч Александр Попов радиотой төстэй бүтээлээ танилцуулжээ.

1906.05.07. Яруу найрагч Александр Блок «Үл таних эмэгтэй» шүлгээ бичсэн байна.

1907.05.07. Туркийн хөл бөмбөгийн «Фенербахче» клуб байгуулагдав.

1915.05.07. Дэлхийн нэгдүгээр дайн: Германы усанд шумбагч «U-20» завь Английн зорчигч тээврийн «Лузитания» онгоц руу дайрсны улмаас 1198 хүний амь үрэгджээ. Амь үрэгдсдийн 128 нь америкийн иргэн байсан тул АНУ-д Германы хаант улсыг эсэргүүцсэн жагсаал газар бүрт зохион байгуулагдах болсон юм.

1920.05.07. Мосвагийн гэрээ: Бүгд найрамдах ардчилсан Гүрж улсын тусгаар тогтнолыг ЗХУ хүлээн зөвшөөрөв. Гэвч ЗХУ-ын цэргүүд ердөө зургаан сарын дараа гэрээгээ зөрчин эзлэн түрэмгийлсэн билээ.

1928.05.07. Хятадын Жинан хотод Японы цэргийн хүч энгийн номхон иргэдийг хөнөөх ажиллагаагаа эхлүүлжээ.

Эх сурвалж www.zms.mn