Т.САЙХАН

2021.05.06

ЭМЯ-наас цар тахлын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ өглөө. Сүүлийн 24 цагт 940 хүнээс халдвар илэрснээс улсын хэмжээнд нийт халдварын тоо 42464 болж байна.

Түүнчлэн өнгөрсөн хоногт 40-95 насны 12 хүн коронавируст халдварын нэн хүнд хэлбэрээр нас барлаа. Нас барсан иргэд бүгд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байжээ. 

Шинээр бүртгэгдсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар 932  бөгөөд найман хүн эмнэлгээс шалтгаалсан тохиолдол болжээ.  Сүүлийн 24 цагт 1308 хүн эдгэрч эмнэлэг, гэрийн тусгаарлалтаас гарлаа. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 27 242 боллоо. Халдварын улмаас 4878 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас

Хөнгөн - 2833
Хүндэвтэр - 1452
Хүнд - 469
Маш хүнд - 124  хүн байна.

Хөнгөн хэлбэрээр өвчлөн гэртээ тусгаарлагдаж байгаа 7,968 хүнд Өрхийн эрүүл мэндийн төвөөс хяналт тавьж байна гэлээ. 

Эх сурвалж:www.polit.mn