Т.САЙХАН

АН-ын гишүүд Ерөнхийлөгчийн сонгуульд Н.Алтанхуягийг бүртгээгүй хэмээн Төв талбайд өлсгөлөн зарлаад байна. Энэ асуудалд АН-ын гишүүн Э.Бат-Үүл байр сууриа илэрхийлжээ.

Тэрбээр “Хувийн өмчийн эрх, бизнесийн эрх, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөө, хараат бус шүүх рүү ҮАБЗ-ийн тройка дайрч байхад манай УИХ-ын гишүүд ардчиллаа хамгаалж тэмцээгүй дээ. Харин нэр дэвшихийн төлөө бол хожим нь дүүжлэхээр хүртэл занан өлсгөлөн зарлав. Больщеквикууд л ингэдэг юм” гэжээ.

Эх сурвалж:www.polit.mn