Х.ОЮУНБОЛД

Чихрийн шижин, сэтгэцийн өөрчлөлт, шим тэжээл багатай хоолоор өлсгөлөнг дардаггүй байна. Тодруулбал, олон удаагийн туршилтаар  цагаан талх нь идэх хүний бие махбодид  муу болохоос гадна богино болон урт хугацаанд  учруулж болох үр дагаврыг харуулсан байна. Учир нь цагаан талх нь гликемик өндөр индексийн үнэлгээгээр нүүрс ус их хэмжээгээр агуулдаг хүнсний бүтээгдэхүүний нэгэнд оржээ. Тиймээс энэ төрлийн талх идсэнээр цусан дахь элсэн чихрийн  төвшин ердийн хэмжээнээсээ ихсэх, 2-р төрлийн чихрийн шижинтэй болох эрсдэл, зүрхний өвчин болон  таргалах боломжтой аж. Мөн “Journal of Alzheimer's Disease” сэтгүүлд нийтлэгдсэн судалгаагаар цагаан талх багтсан нүүрс усаар баян хоолны дэглэм барьдаг хүмүүст сэтгэцийн олдмол өвчин тусах боломж хоёр дахин их байгааг харуулсан байна. Гэхдээ цагаан талх нь хоолны дуршлыг хангадаг тэжээлийн макро элементүүдээр дутагддаг аж. Тиймээс хүн цагаан талх идсэн ч магадгүй өлссөн хэвээрээ байдаг үүнтэй холбоотой гэнэ.  Энэ туршилтыг цагаан талх идсэн хмүүсийг улаан буудайн талх идсэн хүмүүстэй харьцуулахад да 500 гаруй кг калорын хоол идсэн аж. “Eat This” цахим хуудаст  бичсэнээр  цагаан талхны бүх зүйл муу биш. Учир нь төмөр, фолийн хүчил, рибофлавин болон  бага хэмжээгээр  кальц агуулдаг байна. Тиймээс хүнс хоолны олон  мэргэжилтэн  бие махбодид шаардлагатай  энэ тэжээлийг олж авахын тулд эх сурвалж нь болсон  эрүүл хүнсийг хэрэглэхийг зөвлөсөнтэй санал нэг байгаа талаар дурджээ.

Эх сурвалж: www.polit.mn