Ардкойныг “Bittrex” биржид арилжиж эхлэв

0
хуваалцах
344
үзсэн

Ц.МЯГМАРБАЯР

 

Ардкойн нь  энэ сарын 3-нд дэлхийн шилдэг биржүүдийн нэг, АНУ-д үүсгэн байгуулагдаж байсан “Bittrex Global” дээр арилжаалагдаж эхлээд байна. Дэлхий дээрх  криптовалютын зах зээлийн багтаамжийг хэмжиж, бүртгэдэг Сoinmarketcap.com дээр одоогоор 4200 гаруй криптовалютын ханшийн мэдээлэл хөвөрч байгаагаас шилдэг 500 төслийн дотор ардкойн ийнхүү багтсан байна. Ардкойн өдгөө олон улсад тэргүүлэх хяналтын платформууд болох “Coinmarketcap”, “Blockfolio” болон “Coingecko” дээр амжилттай бүртгэгдэж, мөн “DAX.mn” виртуал хөрөнгийн бирж, “STEX.com” дээр нээлттэй арилжаалагдаж байна.  Дэлхийн аль ч улсаас эдгээр платформ руу нэвтрэн хяналт тавьж, арилжаа хийж болох бөгөөд өөрийн эзэмшлийн ардкойныг тухайн улсын валют руу шууд хөрвүүлэн ашиглах боломжтой болж байгаа аж. Тус биржид 90 орны 250 гаруй койн,токинг арилжаалдаг юм байна.

Ардкойн нь блокчэйн технологи дээр суурилан гаргасан Монголын анхны   криптовалют юм. Ардкойны ханш 2021 оны нэгдүгээр сард таван төгрөг байсан бол өнөөдөр 200 төгрөгөөс даваад байгаа юм. Ийм богино хугацаанд үнэлгээ нь 40 дахин өссөн санхүүгийн бүтээгдэхүүн Монголд урьд нь байгаагүй гэдгийг шинжээч, традерууд онцолж байна. “Bittrex” биржид арилжаалагдсанаар  монголчууд олон улсын зах зээлд, зах зээлийн хамгийн бодит ханшаар хүссэн хэмжээгээрээ арилжаа хийхээс гадна хөрөнгийн хязгааргүй санд нэвтрэх боломжтой болно гэдгийг уг төслийг санаачлагчдын зүгээс хэлж буй. Үүнийг дагаад олон улсын томоохон байгууллагууд ардкойныг хүлээн зөвшөөрч, Монгол руу орж ирэх валютын урсгал манай улсын эдийн засгийг тэлэхэд  чухал нөлөө үзүүлнэ хэмээн тодотгож байна.

 

“Bittrex” биржид гарахын өмнө нэг ардкойны үнэ 488 хүрч 500 төгрөгт дөхөв

 

 Монголын шилдэг trader  О.Мөнхжин  Bittrex.com дээр өөрийнхөө хэрхэн арилжих төлөвлөгөөний тухай бусдад хуваалцав.Тэрээр  энэ биржид ардкойныг арилжсанаар  өндөр ханшийн spike орж ирнэ гэж таамагласан юм.DАХ-аас  их хэмжээгээр ARDX авч Bittrex.com -руу шилжүүлж арилжаа хийгдэнэ. Түүнчлэн оролцогч койноо  зарахгүй л бол алдахгүй гэдгийг санаарай. Саяхан манайхан ARDX 130 төгрөг болж унахад сандарч тэсэхээ байгаад зарсан хүмүүсийн өмнөөс их харамжсаж байна. Одоо 271-300 орчим  төгрөгт хэлбэлзэж байна. Тавдугаар сарын 3-нд “Bittrex” бирж рүү гарсанаар 1000 төгрөг  цаашлаад нэг ам.доллар болж өсөх нь биднээс л шалтгаална. Магадгүй та өнөөдөр нэгж койноо 350 төгрөг дээр зарчихлаа гэж бодьё гэтэл дөнгөж хэдхэн цагийн дараа 1000 төгрөг болж өсөх магадлалтай. Мөн эргээд унах ч эрсдэлтэйг гэж “Bittrex” биржид арилжааг эхлүүлэх нээлтийн өмнө  анхааруулж байсан юм. Үүнийг сонссон оролцогчид ардкойныг авах нь эрс нэмэгдсэн гэж хэлж болно.Ингэснээр  DAX-ын арилжааны чарт дээр  нэгж үнэ 488 төгрөгт хүрч 500 төгрөг рүү дөхөж ойролцоогоор  24 цагт 100 гаруй сая койн арилжаалагдсан.Түүнчлэн оролцогчдыг нэгтгэсэн Telegram апп-д хэдхэн цагийн дотор 18 мянган хүн нэгдэн  ашигласнаар  арилжаанд хэрхэн оролцох талаар заавар зөвөлгөө, санал бодлоо хуваалцаж байв.Гэвч “Bittrex” бирж дээр гарснаар ард койны нэгж үнэ огцом өснө гэсэн таамаглал биелэгдсэнгүй. Өчигдрийн байдлаар койны үнэ 300 төгрөг рүү эргэж унасан байв. Гэхдээ судлаач, шинжээчид огцом өсөөд эргэж унахдаа 300 төгрөгт хэлбэлзэж байгаа нь эргээд ойрын өдрүүдэд өсөх магдлалтай гэлээ.Гадаадад байгаа Монголчуудаас  ардкойн авах захилга  ихээр ирүүлж байсан. Мөн 90 орны койны мэргэжлийн  арилжаалагчид сонирхож авч эхлэнэ. Тиймээс эрэлт байгаа учраас эргээд өснө гэсэн таамаглалтай  байгаа юм. Ардкойны оролцогчдыг анзаарахад нэг хэсэг нь огцом уналтаас худалдан авалт хийж эргээд өсөхөд нь зарж ашиг хийх сонирхолтой хэсэг байгаа бол аваад дарах цаашдаа урт хугацаанд өгөөж хүртэх хүсэлтэй хэсэг ч байна. Гэхдээ богино хугацаанд ашиг хийхээс илүүтэй ирээдүйдээ хөрөнгө оруулалт хийх боломжийг илүүтэй харахыг мэргэжлийхэн зөвлөж байна. Нөгөөтэйгүүр, ардкойныг зах зээлд гаргасан нийт хэмжээ таван тэрбум. Үүнээс одоогоор дөрвөн тэрбум нь арилжаанд гарсан. Нэмж гаргахгүй учраас хязгаарлагдмал байгаа тохиолдолд нэгж үнэ хэд дахин  өсөх магадлалтай байдаг аж. Тиймээс аваад дар гэсэн уриалга түлхүү байлаа.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.5.4 МЯГМАР № 89 (6566)