Б.ОД

ЭМЯ-наас COVID-19 халдварын тархалттай холбоотой ээлжит мэдээллээ 11:00 цагт /2021.05.03/ өглөө. Улсын хэмжээнд даваа гаригт 911 хүнээс халдвар илэрч, хоёр хүн нас баржээ.

Энэ талаар ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр "Сүүлийн 24 цагт 10 мянга гаруй хүнээс шинжилгээ авахад 911 хүнээс халдвар илэрч, нийт халдварын тоо улсын хэмжээнд 39381 боллоо. 911 тохиолдлын 823 нь Улаанбаатарт, 88  нь орон нутагт бүртгэгдлээ. Өнгөрсөн хугацаанд 36 болон 60 настай хоёр хүн нас барсан.Сүүлийн 24 цагт 1225 хүн эдгэрсэн. Ингэснээр  эдгэрсэн хүний тоо 22932 боллоо. Халдварын улмаас 4956 хүн эмнэлэгт,  хөнгөн хэлбэрээр өвчилсөн 8302 хүн гэрээр эмчлүүлж байгаа. Үүнээс хүнд-488, маш хүнд 119 хүн байна.Үүнээс гадна одоогоор тандалт судалгаа үргэлжилж байгаа буюу эмнэлэгт эсвэл гэрт нь үлдээх эсэхийг шийдээгүй 3054 тохиолдол байна” гэв.

Эх сурвалж:www.polit.mn