Х.ОЮУНБОЛД

 

Зарим хүн АНУ-ын ерөнхийлөгч Аврам Линкольны сүнс 1865 онд болсон түүний аллагаас хойш Цагаан ордны хонгилоор тэнүүчилдэг гэж итгэдэг байна. Аврам Линкольны сүнс үнэхээр хэвлэлийн хуралд оролцсон уу? Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Жен Псаки сэтгүүлчидтэй хийж байсан хурлаа хачин чихарч дуугарсан чимээний улмаас богино хугацаагаар зогсооход хүрсэн аж. Тэрээр “ Та нар айх хэрэггүй. Тааз нураагүй, би мэдэхгүй байна... Би үгүй гэж итгэж байна. Учир нь энэ бол хуучны барилга” гэж мэдэгджээ. Гэхдээ тэр инээдээ барьж дийлээгүй байна. Үүний дараа сэтгүүлчдийн нэг нь магадгүй Аврам Линкольны сүнс байж болох юм гэж асуухад Жен Псаки “Магадгүй тэр байж болох юм.Тиймээ тэр бол ямар нэгэн зүйл” гэж хошигнон хариулжээ. Гэхдээ үнэндээ домогт ерөнхийлөгчийн сүнс байсан уу? “Ройтерс”-ийн сэтгүүлч Стив Холланд үүнийг таазанд байрлуулсан робот камернаас гарсан дуунаас өөр зүйл биш гэж тайлбарлажээ.

 

Эх сурвалж:www.polit.mn