З.БАТЦЭЦЭГ

Хятадын WeChat сайтын хэрэглэгчид япончуудын урт насалдаг хэд хэдэн нууцыг олжээ. Гол хүчин зүйл нь хооллох систем. Энэ тухай “Московский Комсомолец” мэдээлж байна.

Уг нийтлэлд бичсэнээр бол, япончууд спортоор нэг их хичээллэдэггүй байна. Гэсэн хэдий ч тэд олон төрлийн хоолны ачаар урт насалдаг байна. Тэд мах, жимс, ногоо тогтмол хэрэглэдэг. Дараагийн нэг шалтгаан бол тэд удаан зажилж иддэг. Тиймээс хэтрүүлэн иддэггүй байна. Гурав дахь нууц бол хоол хийх арга. Ихэнхдээ чанаж, жигнэж иддэг. Ховор тохиодолд шардаг байна. Сүүлийн шалтгаанаар загас, далайн бүтээгдэхүүн түлхүү хэрэглэдэг нь оржээ.

2021 оны нэгдүгээр сард хоол зүйч Марк Гилберт урт насалдаг хоолны нууцаас хуваалцжээ. Тэрээр илчлэг багатай хоол идээд, витамин Д сайн хэрэглэ гэж зөвлөжээ. Мөн тэрээр их жимс идэж, ногоон цай сайн уухыг санал болгожээ. Ногоон цай нь цусан дахь сахарын хэмжээг тогтвортой барьж, даралт буулгадаг байна.

Эх сурвалж: zms.mn