Б.ОЮУНЗУЛ

Цахим “Зууны мэдээ” www.zms.mn сайт энэ өдрийн түүхийг өгүүлдэг “Зууны нэг өдөр” булангаараа дэлхийн түүхэнд дөрөвдүгээр сарын 28-нд болсон үйл явдлуудаас онцлон хүргэж байна.

1914 оны дөрөвдүгээр сарын 28-нд агааржуулагчийг АНУ-д патенталжээ. Агааржуулагч буюу кондишннь өрөөнд хэрэгтэй хэмийг барьж, чийглэг болгох төхөөрөмж юм. Агаарын салхилуулан цэвэрлээд, агаарын урсгалыг нь тусгай шүүлтүүрээр дамжуулан өрөөнд оруулж өгнө.Анхны агааржуулагчийн тухай мэдээ 1815 оноос гарсан байдаг.Тэр онд Францын Жанн Шабаннес тасалгааны агаарын урсгалыг шүүх, байр сууцанд агаарын хэмийг  зохицуулах аргыг патентлуулж авчээ. Харин түүнийг практикт хэрэглэх хүртэл нэлээд зайтай байлаа.Америкийн зохион бүтээгч инженер Уиллис Карриерзөвхөн 1902 онд үйлдвэрийн хөргөгч машиныг хэвлэх үйлдвэрт зориулан бүтээв.Удалгүй тийм техникийн ач тусыг ойлгож эхэлсэн учир агааржуулагчийг дэлгүүр, кино театруудад тавиад эхэлсэн байна. Орчин үеийн кондишн агаарыг хөргөөхөөс гадна халаана, ионжуулна, салхилуулна, агаарт хүчил төрөгчийг нэмэх зэрэг шиг олон зүйлийг “амжуулж” чадна.

Энэ өдөр дэлхий дахинд болсон үйл явдлууд

1611.04.28. Филиппиний Санто Томас хотод католик шашны их сургууль байгуулагдав. Энэ сургууль нь дэлхийн католик шашны хамгийн том сургууль юм.

1792.04.28. Францын цэргүүд одоогийн Люксембург, Бельгийн нутаг дэвсгэрийг эзлэн түрэмгийлж, Францын хувьсгалын дайн дэгдсэн юм.

1796.04.28. Францын эзэн хаан Наполеон Бонапарт, Сардинийн хаан III Амедео нар харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурав. Ингэснээр Сардинийн нутаг Францын харьяанд шилжжээ.

1920.04.28. Азербайжан улс ЗХУ-ын бүрэлдэхүүнд элсэв.

1923.04.28. Английн хамгийн нэр хүндтэй цэнгэлдэх хүрээлэнгийн нэг "Уембли" цэнгэлдэх албан ёсоор үүдээ нээжээ. Тухайн үедээ "Эмпайр" нэртэйгээр үүдээ нээж байсан гэдэг.

1941.04.28. Сербүүд Хорватын захиргаанаас гарах тухай ярилцаж эхлэхэд Хорватын засаг захиргаа Гудовац тосгонд цуст яргалал үйлджээ. Уг яргалалын улмаас 200 гаруй сербчүүд амиа алдсан юм.

1945.04.28. Италийн удирдагч асан Бенито Муссолини болон түүний гэргий Клара Петаччи нарыг цаазаар авав.

1948.04.28. Оросын нэрт хөгжмийн зохиолч Игорь Стравинский АНУ-ын Нью-Йорк хотын Орфеус теарт бүжгэн жүжиг удирджээ.

1952.04.28. Умард Атлантын цэргийн эвсэл буюу НАТО-гын Дээд зөвлөлийн командлагч Дуайт Д.Айзенхауэр өөрийн хүсэлтээр албан тушаалаа хүлээлгэн өгчээ.

1965.04.28. Бүгд найрамдах Доминикан улсад Америкийн цэргүүд нэвтэрснээр Доминиканыг чөлөөлөх цэргийн ажиллагаа эхэлжээ. АНУ-ын арми коммунист дарангуйллаас чөлөөлөх үүднээс энэ ажиллагааг эхлүүлсэн юм.

1967.04.28. Вьетнамын дайн: Алдарт боксчин Мухаммад Али цэргийн зарлангаас татгалзаж, дайныг эсэргүүцэх үзэлтэйгээ олон нийтэд илэрхийлэв.

Эх сурвалж www.zms.mn