С.САРУУЛ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн  сонгуульд нэр дэвшигч нь хөрөнгө, орлогын мэдүүлгээ Авлигатай тэмцэх газарт гаргаж бүртгүүлэх үүрэгтэй. Энэ дагуу Авлигатай тэмцэх газраас нэр дэвшигчийн хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргах эрхийг https://meduuleg.iaac.mn/ цахим системд үүсгэн, уг мэдүүлгийг бүртгэж хүлээн авах үйл ажиллагааг ирэх сарын 03, 04-ны өдрүүдэд зохион байгуулахаар бэлтгэлийг хангаад байна. Сонгуульд нэр дэвшигчийн цахим системд мэдүүлсэн ХОМ-ийг тавдугаар сарын 24-нөөс эхлэн цахим хуудсанд нээлттэй байршуулах юм. АТГ-аас Сонгуулийн ерөнхий хороотой хамтран “Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигч танаа” гарын авлагыг боловсруулж холбогдох хүмүүст хүргүүлжээ.

Эх сурвалж: www.polit.mn