Х.ОЮУНБОЛД

Энэ жилийн өчигдөр болсон  93 дахь удаагийн “Оскар” кино наадмын шилдгүүдэд шагнал гардуулах ёслолын ажиллагааны  үеэр  шилдэг киноны дууны шагналыг “Sound of Metal” киноны Мексикийн дууны инженер Карлос Кортес, Мишель Куттоленц, Хайме Бакшт нар хүртсэн байна. Мөн  тус киноны аудио инженер Николас Беккер, Филипп Блад болон багийн бусад гишүүн энэ шагналын эзэд боллоо. Тэд мөн энэ сарын эхээр болсон “Их Британийн кино академи, телевизийн урлагийн наадмаас энэ төрөлд шагнал хүртсэн аж. Дариус Мардерын найруулагчаар нь ажиллаж, Риз Ахмед гол дүрд нь тоглосон энэ кино нь  хиви металл урсгалаар тоглодог нэг хамтлагийн бөмбөрчин дүлийрч эхэлсэн Рубен Стоуны тухай түүхийг харуулсан кино юм байна. Үзэгчдийн сонирхлыг татаж, шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ энэ кино нь “Оскар” кино наадмын зургаан төрөлд өрсөлдөж байгаагийн нэг нь шилдэг киноны төрөл аж. Одоогоор энэ кино нь шилдэг дуу болон шилдэг киноны дүрс эвлүүлэг төрөлд шагнал хүртээд байна.

Эх сурвалж:www.polit.mn