З.Батцэцэг

Германы канцлер Ангела Меркель AstraZeneca вакцины эхний тун хийлгэсэн гэж ХБНГУ-ын сайд нарын танхимын албан ёсны төлөөлөгч Штеффен Зайберт өнгөрсөн бямба гаригт мэдэгдлээ.

“Би AstraZeneca вакцины эхний тунг өнөөдөр хийлгэсэндээ баяртай байна. Вакцинжуулалтын ажилд оролцож буй бүх ажилтан болон вакцин хийлгэсэн бүх хүнд талархал илэрхийлье. Вакцин бол цар тахлыг даван туулах түлхүүр юм” гэж Меркелийн хэлсэнийг Зайберт Twitter хуудсаараа дамжуулав. Мөн тэрээр постдоо вакцинжуулалтын гэрчилгээ, маягтыг оруулжээ.

Эх сурвалж: www.ria.ru