Цахим орчны хэт их хэрэглээ сэтгэл зүйд сөргөөр нөлөөлдөг

0
хуваалцах
168
үзсэн

Б.ДОЛЖИНЖАВ

СЭМҮТ-өөс 2013 онд зонхилон тохиолдох сэтгэцийн эмгэгийн тархалтын судалгаа хийхэд эмэгтэй, гэр бүл салсан, ажилгүй хүмүүс илүүтэй сэтгэл гутралд өртөж байв. Харин COVID-19 халдварын үед сэтгэл гутралд автах хүмүүс хүрээгээ тэлжээ.

Энэ талаар “Цар тахлын үед сэтгэл гутралын шалтгаан нь судалгаанаас харахад хатуу хөл хорионы улмаас гэртээ байгаа, өрхийн орлого буурсан, өдрийн ихэнх цагийг /зургаагаас дээш цаг/ цахим орчинд өнгөрөөдөг, халдвар ажил, амьдралд нь маш их нөлөөлсөн, цар тахлын дэгдэлтэнд маш их санаа зовж байна гэж хариулсан хүмүүс сэтгэл гутралд илүүтэй өртөж байгаа нь харагдсан” гэж СЭМҮТ-ийн дэд захирал, анагаах ухааны доктор В.Баярмаа “Зууны мэдээ” сонинд ярьжээ.

Эх сурвалж:www.polit.mn