В.Путин COVID-19 вакцины хоёр дахь тунг хийлгэжээ

0
хуваалцах
205
үзсэн

Б.ТУУЛ

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин коронавирусын эсрэг вакцины хоёр дахь тунг хийлгэснээ өчигдөр мэдэгджээ. Тэрээр “Дөнгөж сая би хоёр дахь тарилгаа хийлгэлээ” гэж  Оросын газарзүйн нийгэмлэгийн ивээн тэтгэгчдийн зөвлөлийн хуралдаанд оролцох үеэрээ мэдээлсэн байна. Мөн тэрээр вакцинжуулалтын ачаар цар тахал удахгүй намжина гэдэгт найдаж байгаагаа илэрхийлжээ.

ОХУ-ын Ерөнхийлөгч коронавирусын эсрэг вакцины эхний тунг гуравдугаар 23-нд хийлгэсэн. Харин тэрээр чухам ямар вакцин хийлгэснээ өөрөө ч, түүний төлөөлөгчид ч зарлаагүй бөгөөд дотоодын гурван вакцин бүгд үр дүнтэй, аюулгүй гэж мэдэгдсэн байна.

Эх сурвалж: www.polit.mn