Үүдэл эсийн мэргэжилтэн Б.Хонгорзулын хэлсэн онцлох 10 эшлэл

0
хуваалцах
3840
үзсэн

Б.ТУУЛ

“Зууны мэдээ” сонин салбар, салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчиддаа  хүргэдэг билээ. Энэ удаа “Зууны мэдээ” сонины 2021.4.12-ны ДАВАА гаригийн № 73 (6550) дугаарт нийтлэгдсэн “Үүдэл эсийн судалгаа хөгжвөл анагаахын шинжлэх ухаанд олон өөрчлөлт авчирна” сэдэвт ярилцлагын зочин, АШУҮИС-ийн багш, “HFS” Үүдэл эсийн клиникийн үүсгэн байгуулагч, анагаах ухааны доктор Б.Хонгорзулын хэлсэн онцох 10 эшлэлийг хүргэж байна.

 

1.Хүний биеийн эрхтэн тус бүрт өөрийн гэсэн үүрэг, бүтцэд тохирсон үүдэл эстэй. Эдгээр эсүүд нь бидний биеийн гэмтсэн, хөгширсөн эсүүдийн оронд шинэ залуу, эрүүл эсүүдийг үүсгэх байдлаар биологийн байнгын процесст оролцож байдаг. Өөрөөр хэлбэл, үүдэл эс бол бидний биед орших бичил эмч нар юм.    

 

2.Орчин үеийн шинжлэх ухаанд үүдэл эсийг эмчилгээнд хэрэглэх зорилгоор хүйн судас-эхэс, өөх, ясны чөмөг болон захын цуснаас гаргаж авч байна. Сүүлийн үед олон улсад өргөн хэрэглэж буй эрэлттэй арга нь өөхнөөс үүдэл эс гарган авах арга. Энэ нь өвчтөнд зовуурь  багатай, олдоц ихтэй. Хүссэн үедээ өөхнөөсөө үүдэл эс ялган авах боломжтой. Дээрээс нь эсийн гарц сайн байдаг. Эдгээр давуу талуудыг нь харгалзаад өөхний эдээс ялган авсан үүдэл эсийг эмчилгээнд хэрэглэх аргыг Монголдоо нэвтрүүлэхээр бид ч гэсэн хичээн ажиллаж байна.

 

3.Үүдэл эсийн судалгаа, шинжилгээ, эмнэлзүйн туршилтаар дэлхийд тэргүүлэгч орноор АНУ, Япон урд хойноо ороод явдаг. Дэлхийн олон эрдэмтэд очоод судалгаа шинжилгээ хийхэд хууль, эрхзүйн тааламжтай нөхцөлтэй улсын нэг нь Израйл улс байдаг. Тиймдээ ч олон олон нобелийн шагналтнууд Израйлд өөрийн гэсэн судалгааны баг, лабораторитой байдаг.

 

4. Одоогоор дэлхий нийтэд үүдэл эсийн судалгаа шинжилгээний ажлыг эмчилгээнд хэрэглэх зорилтот дөрвөн бүлгийнхээ дагуу өргөжүүлэх ажлыг түлхүү хийж байна. COVID-19 цар тахлын үед судлаачид коронавирусээр өвчлөөд стандарт эмчилгээнд ямар нэг сайжрал авахгүй, биеийн байдал улам бүр муудаж байсан хүмүүст мезенхимийн үүдэл эсээр эмчилгээ хийхэд 14 хоногийн дотор уушгины хүнд хэлбэрийн бүх шинж тэмдэг эдгэрсэн, хэвийн байдалдаа орсон байна. Энэ судалгаа, эмнэлзүйн шинэ туршилтыг БНХАУ-д хийсэн байдаг. Тийм болохоор эмийн эмчилгээ аваагүй хүмүүст давхар бас үүдэл эсийн эмчилгээг санал болгож болох юм байна гэсэн саналыг гаргасан.  

 

5. Үүдэл  эс бол  нөхөн сэргээх анагаах ухааны гол “түүхий эд” гэж ойлгож болно. Үүдэл эс нь дархлаа тогтолцоо алдагдсан үед дархлааг тогтворжуулж, биеийг эрүүл хэвийн байдалд нь ороход тусалдаг. Тиймээс  олон оронд дархлааг дэмжих  чиглэлээр эмчилгээнд бас өргөн хэрэглэж байна.

 

6. Манай улсад орой боловч үүдэл эсийн судалгаа шинжилгээ, эмчилгээний арга барил тодорхой түвшинд хөгжиж байна. Монгол Улсад хамгийн анх Улсын нэгдүгээр төв эмнэлэгт  Ардын эмч Н.Оюундэлгэрээр ахлуулсан, түүчээ баг хамт олон ясны чөмөг болон захын цуснаас үүдэл эсийг ялгаж аваад цусны хавдартай хүмүүсийг эмчлэх эмчилгээг нэвтрүүлээд ажиллаж байна.

 

7. Манай судалгаа шинжилгээний баг “HFS” үүдэл эсийн клиник эмнэлгээ нээгээд удаагүй байна. Гэсэн ч энэ хугацаанд чамлахааргүй олон хүн эмчилж, үр дүнгээ хянаад явж байна.     Үүдэл эсийн эмчилгээний үр дүнг харахад, 1-3 сарын хугацаа шаардагддаг. Манай үйлчлүүлэгчдийн хувьд,  тодорхой үр дүнгүүд  гарсан. Тухайлбал, үе мөчний өвчин, чихрийн шижингийн гаралтай хөлний шарх, архаг шарх, тархины хатингаршил, бэлгийн сулрал, үс халзралт, дотоод шүүрлийн өвчлөл гэх мэт өвчнийг эмчилж байна.

 

8.Олон улсад паркинсон, альцгеймер, аутизм зэрэг олон өвчнийг үүдэл эс, генийн эмчилгээний аргаар эмчлэх боломжийг судалсаар байна. Мөн бөөрний эмгэг, элэгний церрозтой хүмүүст энэ эмчилгээг хийхэд өндөр үр дүнтэй гэдэг нь клиник судалгааны үр дүнгээр баталгаажсаар байна. Тухайлбал, Япон улсад элэгний церрозтой хүмүүст, АНУ-д бөөрний дутагдалтай өвчтөнд энэ эмчилгээг түлхүү хийж байна. Цаг хугацааны хөгжлийн явцад манай улсад энэ бүх эмчилгээг хийдэг болно гэж харж байна.

 

9. Үүдэл эсийн судалгаа шинжилгээг олон талаас нь хөгжүүлж чадвал анагаахын шинжлэх ухаанд маш олон өөрчлөлтийг авчрах боломжтой. Ирээдүйд эдгээр эмчилгээ нь эмээр болон мэс заслын оролцоотойгоор эдгэрэх боломжгүй олон ноцтой, аюултай өвчнөөс салах цорын ганц арга зам болж магадгүй гэдгийг эрдэмтэн судлаачид онцолсоор байна.

 

10. Дэлхийн өндөр хөгжилтэй орнууд шинжлэх ухааны салбарт ДНБ-ий гурав хүртэлх хувийг зарцуулдаг. Гэтэл манайд шинжлэх ухааны салбарт зарцуулж байгаа нийт хөрөнгө нь 0.5  хувьтай тэнцдэг, маш бага байдаг. Шинжлэх ухааны салбарт олгож буй санхүүжилт нь тэгш бус хуваарилалттай, нэг салбарт давхардсан санхүүжилтийг их өгдөг гээд шүүмжлэлтэй хандах зүйл их бий. Ер нь бол ямар ч улс орон шинжлэх ухааны салбараа эн тэргүүнд тавьж, хөрөнгө оруулалтыг хийдэг. Жишээ нь, одоо COVID-19 цар тахлын үед вакцин гаргаж авахын тулд өндөр хөгжилтэй орнуудын эрдэмтэн судлаачид, шинжлэх ухааны салбарынхан өрсөлдөж байна. Вакцин хамгийн түрүүнд гаргасан улс орон санхүүгийн хамгийн том хөрөнгө оруулалтыг татах боломжтой болж байгааг бид харах хэрэгтэй.

Эх сурвалж: www.polit.mn

Мундаг эрдэмтэдээ амжилт хүсье.
Иргэд
Амжилт хүсье.
Mundag busgui de erdemiin ajild ni ondor amjilt huseed olon olon mongolchuuddaa zohih tus buriin obchinuudes ni salgaarai gej erooy
Sarantuya.
amjilt hvsieSa
чимэг
Залуу эмчдээ амжилт хүсье.
баярлаж байна залуу эмчдээ ажлын амжилт хүсье.
иргнэ
Чөмөг өөх идвэо сайн гэсэн үгүү
Зочин
Эерэг сайхан зуйл унших сайхан бна та бугдэд амжилт хусье
Udel esin talar end tendgi yrih bollo. Mongoldo udel ese nutagshulj ard tumende hergeled ehelbel ymar saihan baih bolo gej bodnom.tani erdemin ajild ondor amjilt husey.Mongol erdemted mundag shu.AMJILT AMJILT!!!!
Б.Жалбий-Юмчин
Сайхан мэдээг сонсож сэтгэл баясан Үүдэл эсийн мэргэжилтэн Хогорзулдаан эрдэмийн Ажилд нь өндөр амжилт хүсье . Туршилтанд нь ямар технологи ямар техник хэрэгсэл хэрэг болдог юм бол дотоододоон Хийх боломжтой юу байна хамтдаан зүтгэх юмсан залуусаа эрдмийн туршилт шинжилгээнд юу эс хэрэг болохийг хэнч мэдэхийн аргагүй үе таардаг л юм. Санаанд оромгүй олдохгүй юмыг жирийн хүн хийсэн л байдагдаа аваад хэрэглэх сайн техник болдог үе бий шүү. Уучлаарай цагийг Чинь үрчихэв үү дээ дүүгийнхээ ! Эрдэмийн нөр их ажилд нь амжилт хүсье Юу санасан нь сэтгэчилэн бүтэх болтугай! Харин би ач зээ нарынхаа сүүн шүдийг нохойд өгөлгүй нэрийг нь бичээд хадгалаад байгаа шүү 1000-н жил болоход хэвээр байх Үүдэл эс мандтугай.
ТҮВШЭЭ
Мундаг эмчилгээ хийлгэмээр санагдлаа лэмжих хэрэгтэй
MМундаг үүдэл эсийн эмчилгэн нь хурдан Эмчилгээндээ хурдан нэвтэрч энэ аюулт тахлыг эмчилж өргөн дэлгэрүүлээсэй . ийм сайхан үр дүн мэдрэгдсэн эмнэлэг бхд Зовидийн үхлийн тоонд анхаарах хэрэгтэй өайнадаа.
Алтмаа
Хэрэгтэй мэдээлэл бна.үүдэл эсийг өөрийх нь эдээс авч хэрэглэдэг юмуу донор гэж бх ёстой юмуу.
Mundag medleg bolovsroltoi khvmvvstee ajliin amjilt ervvl enkhiig khvsii