Б.ДОЛЖИНЖАВ

 

ЭМДЕГ-аас шинээр гэрээ байгуулсан эрүүл мэндийн байгууллагуудыг танилцуулж, ЭМДҮЗ-ийн баталсан 03-р тогтоолтой холбоотой асуудлаар өнөөдөр мэдээлэл өглөө.

 

Энэ үеэр ЭМДЕГ-ын Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Б.Батчимэг “ЭМДЕГ-аас эрүүл мэндийн байгууллагуудтай тусламж, үйлчилгээ худалдан авах нийт 2446 байгууллагатай гэрээ байгуулсан. Эдгээр байгууллагаас 69 нь төрийн өмчийнх байна.Амбулаторийн тусламж үйлчилгээн дээр иргэдээс хамтын төлбөр гарахгүй. Амбулаторийн жирэмсний хяналтын үйлчилгээнд хамтын төлбөр байхгүй.ЭМДЕГ-тай 71 эмнэлэг гэрээ байгуулсны 60 нь төрийнх өмчийнх. Хувийн хэвшлийн 11 эмнэлэг, амбулаторийн оношилгоо, үзлэг хийх юм. Эдгээр эмнэлгийн нэрийг манай веб сайтаар орж үзэх боломжтой. Өндөр өртөгтэй оношилгоо, шинжилгээ 70/30 хувийн хамтын төлбөртэй. 30 хувийг иргэн төлнө гэсэн үг. Иргэд ямар ч харьяалал харгалзахгүйгээр, үйлчилгээ авч болно. Улаанбаатар хотын иргэн хөдөө орон нутгийн эмнэлгээс тусламж үйлчилгээг авч болно" гэсэн юм. 

 

Мөн тэрбээр "Хүүхэд, нярай, төрөх эмэгтэйчүүдийн тусламж үйлчилгээ 03 дугаар тогтоолд багтсан. Жишээлбэл, төрөх эмэгтэйчүүд оношоороо, жирэмсний хяналт нь амбулаторийн тусламж үйлчилгээнд хоёр багц бий. Бүх зохицуулалтыг 03 дугаар тогтоолд тусгасан. Хүүхэд, нярайн эмчилгээг мөн адил тусгасан. Бүгдийг ЭМД-аас санхүүжүүлэх юм. 13-ын A маягтыг цахимд шилжүүлж, хэрэглэгчдэд ойр болгоно. ЭМЯ шинэчлэлт хийж байгаа.13-ын А маягт буюу өвчтөн шилжүүлэх маягтыг онош тодруулах зорилгоор эрүүл мэндийн байгууллагууд хоорондоо илгээдэг. Амбулаториор эмчийн үзлэгт хамрагдахын тулд 13-ын А маягтыг авна. Өдрийн болон хэвтэн эмчлүүлэхэд уг маягтыг авахгүй” гэж ярилаа.

 

 Эх сурвалж:www.polit.mn