С.САРУУЛ

 

Унгар улсаас манай улсад суугаа Элчин сайд Др.Обрущанский Борбала Анна хоёр улсын хамтын ажиллагааны талаар “Зууны мэдээ” сонины “Элчин сайд ярьж байна” буландаа ярилцлага өгөхдөө “Миний хувьд Монголын талаар, Монголын түүхийн талаарх судалгаагаа одоо ч гэсэн хийсээр байгаа. Гэхдээ одоо зав жаахан хомс байгаа болохоор ажлынхаа зав чөлөөгөөр хийж байгаа. Ер нь Монгол, Унгарын талаар хоёр чиглэлээр судалгаа хийхээр төлөвлөсөн. Нэг дэх нь угсаатны зүй. Жишээлбэл, манай унгаруудын эртний шүтлэгийн зан үйл нь бөөгийн шүтлэг байсан. Үүнийг Монголын тэнгэр шүтлэг, бөө мөргөлийн зан үйлтэй харьцуулан судлахаар монгол судлаач найзтайгаа хамт судалгааг эхлүүлсэн байгаа. Үүнээс гадна Говь-Алтайд байдаг Хүннүгийн дурсгал, зам харилцаа нь Торгоны замтай хэрхэн холбогдож байгаа нь сонирхол татаж байгаа. Манай эриний өмнөх I зууны үед Хятад, Хүннүгийн харилцаанд Говь-Алтай аймаг ямар үүрэг гүйцэтгэсэн талаар судлах санаа байна. Бас Унгарын эртний сурвалж бичигт байгаа хүннүгийн дурсгал, домгуудыг Монголтой харьцуулж судлах гээд судалгааны ажлын сэдвүүд ар араасаа жагсаж байна” гэжээ.

 

Эх сурвалж: www.polit.mn