Т.САЙХАН

 

АТГ-аас ЗГХЭГ-ын дарга асан С.Баярцогт нарыг "Оюутолгойн гэрээг үзэглэхдээ эрх мэдлээ ашиглаж, бусдад давуу байдал олгосон байж болзошгүй гэх үндэслэлээр яллагдагчаар татаж, ял оноосон билээ. 

 

 Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Сангийн сайд асан С.Баярцогтод 10 жилийн хорих ял оноосон байдаг. Харин давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчилж, түүнд оноосон ялыг дөрвөн жил найман сар болгон бууруулсан. Харин тэрбээр өмгөөлөгчөөрөө дамжуулан Улсын Дээд шүүхэд хандсан. 

 

Тэгвэл Улсын Дээд шүүх ирэх баасан гарагт С.Баярцогт нарт холбогдох хэргийг хэлэлцэхээр болжээ. 

 

Эх сурвалж:www.polit.mn