Б.ДОЛЖИН

 

Хатуу хөл хорионы үр дүн хэзээнээс гарч, халдварын тохиолдол буурах талаар ХӨСҮТ-ийн Халдварт өвчний тандалт, судалгааны албаны дарга Ж.Байгалмаа мэдээлэл өглөө. 

 

Тэрбээр "Хатуу хөл хориог ямар хугацаагаар тогтоохоос үр дүн хамаарна.Эхний ээлжинд 15 хоногийн хугацаатай хөл хорио тогтоогоод байна. Хөл хорио тогтоосноос хойш өвчлөл саардаг. Өнөөдөр 800 гаруй тохиолдол батлагдаад байгаа нь нууц үеийн хугацаагаар тооцвол 4-6 хоногийн өмнө халдвар авсан хүмүүс юм. Тэгэхээр хөл хорионы үр дүнг харах хараахан болоогүй байна. Халдварын тоо, эндэгдлийг бууруулах нь хөл хорионы хугацаанаас хамаарна. Бид тодорхой хэмжээний тооцооллыг хийгээд явж байгаа. Тухайлбал, 15 хоногийн хугацаатай хөл хорио тогтоогоод, дархлаажуулалт 70 хувьтай байх юм бол халдварын явц ямар байхыг хараад үзвэл өдөрт бүртгэгдэх халдварын тоо ялимгүй буурч харагдаж байна. Ингээд цаашдаа буюу хөл хорионы дараа халдварын тоо буцаад өсөхөөр харагдаж байгаа. 28 хоногийн хугацаатай хөл хорио тогтоогоод, дархлаажуулалтаа эрчимжүүлж, дархлаа тогтоц 70 хувьд хүрвэл долдугаар сарын эхээр өдөрт 10-аас бага тохиолдол бүртгэгдэх тооцоо гарсан. Гэхдээ өвчлөлийн нөхцөл байдал өдөр бүр өөрчлөгдөж байгаа тохиолдол тооцоолол дагаад өөрчлөгдөөд явна" гэсэн юм.

 

Эх сурвалж:www.polit.mn