Т.САЙХАН

 

Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн санал хураалт зургаадугаар сарын 9-нд болно. Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 26.1-д Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх ажиллагааг санал авах өдрөөс 40 хоногийн өмнө эхлүүлж, гурав хоногийн хугацаанд дуусгана гэж заажээ. Өөрөөр хэлбэл дөрөвдүгээр сарын 30-наас, тавдугаар сарын 2-ны өдрүүдэд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид тодрох хуулийн зохицуулалттай. УИХ-д суудал бүхий улс төрийн нам дангаараа, эсвэл хамтран Ерөнхийлөгчид нэг хүнийг нэр дэвшүүлэх эрхтэй юм.

 

Эх сурвалж:www.polit.mn