Б.ДОЛЖИНЖАВ

 

Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг 11:00 цагт /2021.04.13/ танилцууллаа. Улсын хэмжээнд даваа гаригт 704 хүнээс халдвар илэрсэн бол өнөөдөр 885 тохиолдол бүртгэгдэж, хоёр хүн нас баржээ.

 

Энэ талаар ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр "Сүүлийн 24 цагт 13100 хүнд шинжилгээ хийхэд 885 хүнээс халдвар илэрлээ. Ингэснээр халдварын тоо улсын хэмжээнд 16603 болж байна. 885 тохиолдлын нэг нь эмнэлгээс шалтгаалах халдвар, 836 нь Улаанбаатарт,48 нь орон нутагт бүртгэгдлээ. Өнгөрсөн хоногт хоёр нас баралт /61настай эрэгтэй, 20 настай эрэгтэй/ бүртгэгдлээ. Ингэснээр нийт нас баралтын тоо 27 боллоо. Маш хүнд байгаа хүний тоо нэмэгдэхийн хэрээр нас баралт нэмэгдэж байгаа.Сүүлийн 24 цагт 195 хүн эдгэрч, эмнэлгээс гарсан. Мөн гэрээр тусгаарлагдаж эмчлүүлсэн 176 хүн эдгэрсэн ингээд нийт эдгэрсэн хүний тоо 9887 боллоо. Өнгөрсөн хугацаанд нийт 1058 хүн гэртээ эмчлүүлж эдгэрээд байна. Халдварын улмаас 2667 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас маш хүнд 20 хүн байна" гэлээ.

 

Эх сурвалж:www.polit.mn