Б.ОД

Улаанбаатар хотоос Увс аймгийн Улаангом сумын IX багт энэ сарын 4-нд очиж, гэрийн тусгаарлалтад байсан хоёр иргэний PCR шинжилгээний хариу эерэг гарсан гэж Увс аймгийн Шуурхай штаб мэдээллээ. Тусгай чиг үүргийн хариу арга хэмжээний багууд шуурхай ажиллаж Нэгдсэн эмнэлгийн халдвартын тасагт хэвтүүлэн, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж эхэлсэн байна.

Бусад иргэдийн PCR шинжилгээний хариу сөрөг гарсан тул иргэн бүрийг хариуцлагатай байхыг зөвлөлөө. Тус аймагт COVID-19-ийн халдвар сүүлийн өдрүүдэд шинээр бүртгэгдээгүй байсан юм. 

 

 Эх сурвалж:www.polit.mn