Х.ОЮУНБОЛД

Дэлхийн банкны ерөнхийлөгчөөр хоёр удаа улиран сонгогдож байсан солонгос гаралтай америк иргэн Жим Ён Ким Өмнөд Солонгост 1959 оны арванхоёрдугаар сарын 8-нд төрсөн. Гэхдээ тэрбээр түүнийг таван настайд нь аав ээж нь АНУ руу дүрвэснээр Айова мужийн Мускатин хотод өссөн байна. Аав ээж нь их сургуулийн сайн багш нар байсан бөгөөд Броуны их сургуулийг биологийн ангид сайн суралцаж төгсчээ. Мөн дараа нь 1991 онд Харвардын их сургуульд анагаахын чиглэлээр сурч докторын зэрэг хамгаалсан байна. Түүнээс хойш хоёр жилийн дараа Харвардын их сургуульд антропологийн чиглэлээр сурч доктор болжээ. Тэрбээр АНУ-ын их сургуулиудын шилдгүүд цуглардаг спортын байгууллагын гишүүн, Дартмут коллежийн анхны ази ерөнхийлөгч байсан аж.

Харин Жим Ён Ким 2003 онд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад ДОХ өвчинтэй тэмцэх түүний хөтөлбөрийг хариуцсан захирлаар ажиллаж эхэлсэн байна. Мөн хүүхдийн эмч, эхнэр Юнсук Лимтэй Женевт шилжиж ирсэн бөгөөд гурван хүүхдийнх нь том нь төржээ. Мөн 2006 онд АНУ руу буцснаар Нью-Хемпширийн Дартмут коллежийн их сургуулийн удирдах албыг удирдсан байна. Тэр үеэр 2012 онд Дэлхийн банкны ерөнхийлөгчөөр ажиллах саналыг түүнд тавьжээ. Тодруулбал, түүний сурагч байсан АНУ-ын Сангийн сайд байсан Тимоти Гейтнер банкны захирлаар ажиллаж үзэх талаар бодож байсан тухай асуусан байна. Тиймээс тэрбээр энэ талаар бодож үзснээс гадна мөнгийг түүний захирамжаар зарцуулна гэсэн шийдвэрийг гаргажээ. Мөн эмх журам тогтооход туслах зэвсэг гэж үзсэн аж. Мөн энэ байгууллагын ерөнхийлөгч болсноор түүний хүнийг хүншүүлэх гүн ухааныг хэрэгжүүлж болно. Тухайлбал, өөрсдөө санхүүгийн асуудлаа шийдвэрлэхэд  асуудалтай колоничлолоос ангижирч тусгаар тогтносон орнуудад мөнгө зээлүүлж болно. Түүнээс гадна оруулсан хөрөнгө оруулалт болон нөөцийг хурдан зориулна гэж бодсон байна. Дэлхийн банкинд АНУ-ын эзлэх жин бусад гишүүн орноос их учраас Барак Обамагийн дэмжлэг түүнийг банкны захирлаар сонгоход шийдвэрлэх үүрэг гүйцэтгэжээ.

Харин 1994 онд их сургуулиа төгссөний дараа Перу улсын Лима хотын гадна байдаг  хамгийн ядуу хороололд эмчээр ажилласан байна. Тэнд Бостонд танилцсан ламтай ядуу хүмүүсийн хэрэгцээг багасгахыг зорьж холбоо барьжээ. Түүнээс гадна Жим Ён  Ким дэлхийн хамгийн бөглүү газар нутагт эмнэлгийн үйлчилгээг хүргэх зорилгоор 1987 онд эрүүл мэндийн чиглэлээр ажилладаг төрийн бус байгууллагыг байгуулсан байна. Ингэснээр эрүүл ахуйн ямар ч шаардлага хангаагүй оромжинд амьдардаг орхигдсон хүмүүсийг анхаарахад нь туслах эмнэлгийг байгуулахад тэр ламтанд тусалжээ. Дэлхийн банкнаас мэдээлснээр ядуучуудыг мөрийн хөтөлбөрөөсөө хассан ерөнхийлөгч Алберто Фужиморигийн удирдсан бүтцийн тохиргоо гэж нэрлэсэн харгис бодлого байсан аж. Тэр үед Перу улс их өрөнд баригдсан орон байсан бөгөөд төсвөө дахин танах хэрэгтэй болж байжээ.

Харамсалтай нь түүний хувраг найз сүрьеэ өвчнөөр нас барсан нь Жим Ён Кимд хүндээр туссан байна. Тиймээс тэрбээр дотоодын бүтээгдэхүүний өсч байгаагаар далимдуулж хүнд оруулж байгаа хөрөнгө оруулалтыг үнэлэхгүй байх ёсгүй гэсэн урьдчилсан нөхцөлтэйгөөр хөгжүүлнэ гэж ярьсан нь мэргэжилтнүүдийн анхаарлыг татсан чуулганыг Лима хотод зохион байгуулахаар шийдсэн аж. Ингэснээр тэрбээр Дэлхийн банкны нэртэй шүүмжлэгч болсон байна. Сүрьеэ өвчнөөр нас барсан найзаа харснаас 30 жилийн дараа Жим Ён Ким Вашингтон дахь Дэлхийн банкинд ажиллаж эхэлжээ. Мөн түүний ажилладаг мөнгө ноёлдог газарт “Бидний мөрөөдөл бол ядуурлаас чөлөөлөгдсөн ертөнц” болох талаар бодсон байна. Тиймээс өсөлт болон хүмүүсийн хооронд тэрбээр хүмүүсийг сонгосоор явжээ. Түүнээс гадна  дэлхийд гол зээл олгодог байгууллага учраас уналтад орсон үеэр Дэлхийн банкны ерөнхийлөгчөөр сонгогдсоноор банкийг дахин сэргээх сорилыг даван туулах ёстой болсон аж. Тиймээс албан хаагчдын зардлыг болон удирдлагуудын хоолны дэглэмд зориулсан төсвийг хэдэн арван сая ам.доллараар бууруулсан байна. Мөн илүүдсэн ажилтнуудаа цомхотгох арга хэмжээг хэрэгжүүлснээр байгууллагын дотоодын эсэргүүцэлтэй тулгарсан аж. Жим Ён Ким Дэлхийн банкны нөөцийн ихэнх хэсгийг  цаг уурын өөрчлөлтийг зогсоох, эбола халдварт өвчний тархалтыг бууруулах гэсэн  ер бусын зүйлд зарцуулсан байна. Ингэснээр дэд бүтцийн төслийн санхүүжүүлдэг уламжлалт замаас хазайсан аж. Гэхдээ 2018 оны дөрөвдүгээр сард цаг уурын өөрчлөлт, халдварт өвчнүүд болон хүнд хөрөнгө оруулалт хийх гэсэн олон хямралд хариу өгч байгаа хөгжлийн зорилгуудаа биелүүлэхэд нь туслах зардал хөрөнгийг нэмсэн түүхэн тогтоолыг баталсан байна. Харин Жим Ён Ким хөдөө тосгоны эмчээр ажиллахдаа ядууралд санаа зовдоггүй байсан бол Дэлхийн банк нь хүнлэг байгууллага биш байх байсан аж.

Эх сурвалж www.polit.mn