Б.ОЮУНЗУЛ

Цахим “Зууны мэдээ” www.zms.mn сайт энэ өдрийн түүхийг өгүүлдэг “Зууны нэг өдөр” булангаараа дэлхийн түүхэнд дөрөвдүгээр сарын 15-нд болсон үйл явдлуудаас онцлон хүргэж байна.

Алла Борисовна Пугачева 1949 оны дөрөвдүгээр сарын 15-нд Москва хотод төрсөн. ЗХУ-ын гавьяат жүжигчин, ОХУ-ын төрийн шагналт Алла орос, англи, украин, герман, франц, иврит, фин хэлнээ 500 гаруй дуутай. 20 гаруй ганцаарчилсан цомог гаргасан. Алла Пугачевагийн цомгууд хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд багтаж байсан орнуудаас гадна Япон, Өмнөд Солонгос, Швед, Финланд, Герман, Польш, Чех, Болгарт гарч байлаа. Түүний цомгууд нийт 250 сая ширхэг борлогджээ. Алла Пугачева Орост хэр их алдартай нь “Брежнев гэж хэн бэ? Тэр бол Алла Пугачевагийн үед амьдарч байсан улс төрийн зүтгэлтэн” гэх хошин ярианаас харагдана. Түүний хувийн амьдрал нь ч олны анхаарлыг ихээр татдаг. Алла Пугачева таван удаа гэрлэсэн. Анхны нөхөр Миколас Орбакасаасаа Алла Кристина Орбакайте гэх охинтой. Охин нь мөн дуучин. Дараагийн нөхөр нь Александр Стефанович, гурав дахь нь Евгений Болдин. Тэд бүгд урлагийн ертөнцийн хүмүүс байв. Дөрөв дэх нөхөр нь хойд хөршийн алдарт дуучин, Болгар гаралтай Филипп Киркоров. Киркоров Аллагаас 18 дүү. Тэгвэл тав дахь нөхөр, Оросын алдартай хөтлөгчдийн нэг Максим Галкин нь түүнээс 28 дүү. Залуудаа Аллад дурлаж "Түүнийг хэдэн нас хүрсэн ч, ямар зүс царайтай байсан ч үүрд хайрлана" гэж ярьдаг Максим, Алла нар таван настай ихрүүдтэйгээ аз жаргалтай амьдарч байна.

Энэ өдөр дэлхий дахинд болсон үйл явдлууд

1736.04.15. Корсизын хаант улс байгуулагджээ.

1755.04.15. Англи хэлний алдартай толь бичиг гэгдэх "Англи хэлний толь бичиг" Лондон хотод худалдаанд гарав. Уг толь бичгийг хэл шинжээч Самуэль Жонсон туурвисан байна.

1817.04.15. Америкийн сэхээтэн Томас Хопкинс Галлодет, Лорен Клерк нар Америкийн сонсголгүй иргэдийн сургуулийг үндэслэн байгуулжээ. АНУ-ын Коннектикут мужийн Хартфордод байгуулсан тус сургууль Америк тив дэх сонсголгүй иргэдэд зориулсан анхны сургууль болсон түүхтэй.

1892.04.15. АНУ-ын цахилгаан эрчим хүчний General Electric компани байгуулагджээ.

1896.04.15. Грекын нийслэл Афин хотноо зохиогдсон орчин үеийн хамгийн анхны олимпын наадам амжилттай зохион байгуулагдаж хаалтаа хийв.

1923.04.15. Чихрийн шижин өвчтэй хүмүүст инсулиныг анх удаа ашиглаж эхэлжээ.

1924.04.15. Дэлхийн түүхэн дэх хамгийн анхны автозамын сүлжээний газрын зургийг Ренд МакНелли зохиожээ.

1936.04.15. Палестины тусгай бүс нутагт Арабын хувьсгал дэгдэв.

1942.04.15. Их Британийн хаан VI Жорж Мальта улсад "ариун гэгээн арлыг ард иргэд нь цогтой хамгаалсны учир" Жоржийн загалмайг олгохоор болжээ.

1945.04.15. Дэлхийн хоёрдугаар дайн: Германы Доод Саксонид байрлах "Берген-Бельсений хорих лагерь"-ыг чөлөөлжээ.

1947.04.15. Спорт дахь арьс өнгөний үзлийг сөрөн зогсож түүх бүтээсэн бейсболын нэрт тамирчин Жейки Робинсон "Брүүклин Доджерс" багт анхны тоглолтдоо оролцжээ.

1955.04.15. АНУ-ын Иллиной мужийн Дес Плейнэс хотд Рей Крокын санжүүжилтээр МакДональдс түргэн хоолны сүлжээ рестораны анхны ресторан нээгдэв.

Эх сурвалж www.zms.mn