С.САРУУЛ

Нийслэлд хатуу хөл хорио тогтоогоод 24 цаг болж байна. Тэгвэл энэ хугацаанд 11195 гаруй шинжилгээ хийхэд 831 хүнээс халдвар илэрчээ. Харин өчигдөр 12000 гаруй хүний сорьцод шинжилгээ хийхэд 689 хүнээс халдвар илрээд байсан юм.

831 хүнээс халдвар илэрснээр тохиолдол улсын хэмжээнд 15014 болж байна. Мөн цар тахлаар 42 настай эрэгтэй, 91 настай эмэгтэй нас барж нас баралтын тоо 22 болж байна.

Энэ талаар ЭМЯ “Шууд бус нас баралт нэг бүртгэгдсэн. Уг иргэн нь дөрөвдүгээр сарын 7-нд халдвар туссан, хорт хавдартай хүн байв. Ингэснээр бусад шалтгаант нас баралт тав боллоо. Шинээр илэрсэн 831 тохиолдлоос Улаанбаатарт 765 бүртгэгдсэн бөгөөд өмнөх батлагдсан тохиолдлын ойрын болон дам хавьтал. Бүх хороонд байрлах голомт. Орон нутагт халдварын 66 тохиолдол бүртгэгдсэн.Сүүлийн 24 цагт 284 хүн эдгэрч эмнэлгээс гарсан" гэсэн мэдээллийг өглөө.

Эх сурвалж: www.polit.mn