С.САРУУЛ

Говь-Алтай аймгийн Алтай сум дахь Хилийн цэргийн дугаар ангийн хоёр цэрэг алба хаагч галт зэвсэг, байлдааны 50 сумтай зугтсан хэрэг  өнгөрсөн баасан гаригт гарсан. Цэргүүд уул руу зугтаж, нисдэг тэргээр эрэн хайж байсан бол өнөөдөр өглөө Алтай сумын Бадрал багийн нутаг дэвсгэрээс 10:20 цагт /2021.04. / баривчилжээ. Эх сурвалжийн хэлснээр цэргүүдийг буун дуу гаргахгүй баривчилсан бөгөөд аав, ээжийг нь гэрээс нь аваачиж өмнөөс нь явуулж байж бууг нь хаяулсан байна.

Эх сурвалж: www.polit.mn