З.БАТЦЭЦЭГ

Гурав дахь давалгаа эхлэхэд бэлэн байхыг бизнесмен санал болгов

Нэг удаагийн эмнэлгийн маск үйлдвэрлэгч, хувираа бизнес эрхлэгч Ратмир Надмитов маскны стратегийн нөөц бий болгохыг санал болгов. Тэрбээр энэ саналаа Буриадын Засгийн газрын орлогч дарга, аж үйлдвэр, хөрөнгө оруулалт, худалдааны сайд Антон Виноградовыг үйлдвэр дээр ирэхэд нь хэлсэн байна.

Ратмир Надмитов нь 2020 онд маскны үйлдвэр байгуулжээ. Түүний компани эмнэлгийн байгууллагууд, Буриад, Эрхүү, Забайкальскийн хязгаарын эмийн сангуудыг маскаар хангадаг гэж Аж үйлдвэр, хөрөнгө оруулалт, худалдааны яамны хэвлэлийн албанаас мэдэгдлээ.

-Тэрбээр зээлийн хүүг хугацаандаа төлж байгаа. Цаашдаа түүнийг дэмжих төлөвлөгөөтэй байгаа. Энэ жижиг ч гэсэн их үр дүнтэй аж ахуйг өөрийн орон зайгаа эзэлж, чанартай бүтээгдэхүүнээр хөрш бүсүүд, Алс Дорнодыг хангахад туслах төлөвлөгөөтэй байна гэж А.Виноградов мэдэгдсэн байна.

Бид газар зүйгээ тэлэхийн тулд барааны нэр төрлөө олон болгоно

-2021 онд бид маскнаас гадна нэг удаагийн халаад, улавч, амьсгалын аппарат хийж нэр төрлөө олшруулна. Ингэснээр бид Оросын зах зээлд гарах болно хэмээн бизнесмен онцолж байгаа юм.

Мөн бизнесмэн Засгийн газрын орлогчтой уулзахдаа “Коронавирусын гурав дахь давалгаа эхлэхэд өөрсдөдөө болон хөрш бүс нутагт хэрэгтэй маскны нөөц үүсгэх”-ийг санал болгов. Яг одоогоор түүнд дөрвөн сая маскны нөөц байгаа юм байна.

“Байкал-Daily”-ийн мэдээлснээр гуравдугаар сарын эхэнд Буриадын тэргүүн Алексей Цыденов коронавирусын гурав дахь давалгаанд бэлэн байх үүрэг өгсөн билээ.

Эх сурвалж: www.baikal-daily.ru