Б.ДОЛЖИНЖАВ

Замын түгжрэлгүй гэдгээрээ алдартай Япон улсын түгжрэлийг бууруулах оновчтой аргын нэг нь хурдны зам юм.

Энэ талаар бүх төрлийн бүтээгдэхүүнийг Монгол-Япон улсын хооронд худалдаалдаг   NIMON компанийн үүсгэн байгуулагч М.Мөнхбат “Анх Японы хурдны замыг өндөр хурдтай давхихад зориулсан зам гэж ойлгосон нь том эндүүрэл байсан. Зүгээр л гэрлэн дохиогүй замаар зогсохгүйгээр жигд 60-аас доошгүй 80 километрээс дээшгүй хурдаар явах зориулалттай зам байсан. Бас хурдны зам нь жолооч амрах газар, хоолны газар, дэлгүүр, бие засах газар, шатахуун түгээх станцтай байдаг. Тийм болохоор хурдны замаас бууж түгжрэх шаардлагагүй байдаг. Тэр ч утгаар түгжрэл үүсдэггүй гэж ойлгосон” хэмээн манай "Зууны мэдээ" сонинд өгсөн ярилцлагадаа дурдсан юм.

 Эх сурвалж:www.polit.mn