Б.ДАМДИН-ОЧИР

 

“Магнай трейд” ХХК-иас шаардлага ирүүллээ. Учир нь бид өмнөх дугаартаа эх сурвалжаас авсан мэдээллийн дагуу “...Саяхан “Магнай трейд” компанийн шатахуун, шатах тослох материалын бизнес ОХУ-ын бизнесмэнүүдэд шилжжээ. Оросууд “Магнай трейд”-ийн бизнесийг худалдаж авсан бололтой.  Хамгийн гол нь энэ бизнесмэнүүдийн ард Швейцарын “Гленкор” компани бий гэх мэдээлэл байна” хэмээн нийтэлсэн.

Гэвч уг мэдээллийг бэлтгэхдээ “Магнай трейд” ХХК-иас асууж тодруулалгүй, мөн мэдээллийн үнэн бодит байдлыг нягтлалгүй хүргэсэн нь алдаа болжээ. Тиймээс энэ мэдээлэл нь “...”Магнай трейд” ХХК-ийн нэр хүндэд ноцтойгоор халдаж, бизнесийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөхүйц үйлдэл байна” гэж тус компани үзжээ.

Түүнчлэн “Магнай трейд” ХХК нь 100 хувь Үндэсний хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж бөгөөд тус компанийн үйл ажиллагаа хэвийн явагдаж буй аж.

Мөн тус компани бизнесийн үйл ажиллагаагаа гадаад, дотоодын иргэн, хуулийн этгээдэд шилжүүлэх бодлого төлөвлөгөө, яриа хэлцэл огтхон ч хийгээгүй, байхгүй гэсэн шаардлага ирүүлсэн учраас уг шаардлагын дагуу дээрх мэдээллийг залруулж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.4.9 БААСАН № 72 (6549)