Т.САЙХАН

2021.04.08

Сүүлийн 24 цагийн хугацаанд 11116 хүний сорьцод шинжилгээ хийхэд халдварын 554 шинэ тохиолдол бүртгэгдлээ. Ингэснээр Монгол Улсад бүртгэгдсэн коронавируст халдварын нийт тохиолдол 12870 боллоо.Мөн хугацаанд 372 хүн эдгэрч эмнэлгээс гарсан бол нэг хүн нас барсан харамсалтай мэдээ байна.

Өнөөдрийн байдлаар  халдвараар нас барсан хүний тоо 18 бүртгэгдсэн бол эдгэрсэн хүний тоо нийтдээ 8,140 болоод байгаа юм. Одоогоор 2,637 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй.

Тэдгээр хүмүүсийн биеийн байдлыг үнэлбэл,

  • Хөнгөн-2,176
  • Хүндэвтэр-373
  • Хүнд-74
  • Маш хүнд-14 хүн байгаа юм.

Харин дэлхий дахинд сүүлийн 24 цагт 434,047 хүн халдвар авсан бөгөөд нийт халдвар авсан хүний тоо 132,046,206 болоод байна. Уг өвчний улмаас нийт 2,867,242 хүн нас баржээ.

Дэлхий дахинд зарим оронд дөрөв дэх давлагаа, зарим улсад гурав дахь давлагаа эхэлж байна. Нийт 132,046,206 тохиолдол бүртгэгдээд байна. Сүүлийн 24 цагт 6640 хүн нас барсан ба нийт нас баралтын тоо 2,867,242 болжээ. Нийт 107 сая эдгэрсэн байна.

Эх сурвалж:www.polit.mn