Т.САЙХАН

2020 оны УИХ-ын ээлжит сонгуулийн үр дүнд бий болсон парламент бүрэн эрхээ хэрэгжүүлээд хаврын анхны чуулганаа эхлүүлээд байна. Энэ удаагийн парламент Үндсэн хуулийн өөрчлөлтийн дагуу эмхлэн байгуулагдсанаараа онцлог байв.  Бүтцийн хувьд 11 байнгын хороотой.  "Зууны мэдээ" сонин УИХ-ын 11 байнгын хорооны дарга нарыг танилцуулсан.  Үргэлжүүлэн цахим хуудастаа  дэлгэрэнгүй мэдээлж байна.  

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо даргаар УИХ-ын гишүүн Б.Баттөмөр томилогдон ажиллаж байгаа билээ. 

Тэрбээр 2020 онд тус байнгын хорооны даргаар  томилогдсон.  Өмнөх парламентад УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан энэхүү байнгын хороог удирдаж байв.  Улмаар УИХ-ын дэд дарга болж дэвшсэн учраас түүний орыг   Б.Баттөмөр авлаа.  Тэрээр  инженер, эдийн засагч, улс төр судлаач, эрх зүйч мэргэжилтэй.  Мөн эдийн засгийн ухааны доктор (Ph.d), 2008 онд Эдийн засгийн шинжлэх ухааны доктор (Sc.d)-ын зэрэг тус тус хамгаалсан. 2016, 2020 онд УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байна.

Олон нийт түүнийг “Гаалийн Б.Баттөмөр, Татварын Б.Баттөмөр” гэж ярьдаг нь Монгол Улсын төсвийг бүрдүүлдэг хоёр гол газрыг удирдаж байсантай нь холбоотой. 

Эх сурвалж:www.polit.mn