Б.ОД

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хороодын вакцинжуулалтын явцтай танилцах үеэрээ “Өдөрт дунджаар 12 мянган хүнийг вакцинд хамруулж байсан бол хэсэгчилсэн хөл хорионы өдрүүдэд өдөрт 30 мянга хүртэл ачааллаа нэмэгдүүлнэ. Энэ хурдаараа явбал эхний вакцины тунг зургадугаар сарын 1-нээс өмнө нийт иргэддээ хийж амжина. Улаанбаатар хотын хүн амыг тавдугаар сард багтааж дархлаажуулах зорилт тавьсан. Хэсэгчилсэн хөл хорио тогтоож байгаа нь эмнэлгийн байгууллагын ачааллыг багасгаж вакцинд анхаарал хандуулж буй хэрэг” гэдгийг мэдэгдсэн.

Эх сурвалж:www.polit.mn