Т.САЙХАН

2021.04.07

ЭМЯ-наас коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх сүүлийн 24 цагийн мэдээллийг хүргэлээ.  

Монгол Улсад шинээр өнгөрсөн 24 цагийн хугацаанд 575 тохиолдол илэрч, дөрвөн хүн нас баржээ.  Ингэснээр COVID-19-ийн шалтгаант нас баралт 17 боллоо. 

Улаанбаатарт шинээр 456 тохиолдол бүртгэгдсэнээр нийт 10093, орон нутагт 113 нэмэгдэж, нийт 1700 тохиолдол боллоо. Дундговь, Өмнөговь, Говь-Алтайгаас бусад бүх аймагт халдвар тархжээ.

Сүүлийн 24 цагт 185 хүн эдгэрч эмнэлгээс гарснаар нийт эдгэрсэн хүний тоо 6912 боллоо гэв. 

Халдварын улмаас 2,480 хүн эмчлүүлж байгаагаас

  • Хөнгөн 2,186
  • Хүндэвтэр 317
  • Хүнд 70
  • Маш хүнд 10 хүн байна.

Эх сурвалж:www.polit.mn