С.САРУУЛ

Налайх дүүрэгт энэ сарын 4-5-ныг шилжих шөнө ноцтой хэрэг гарчээ. Энэ талаар ЦЕГ-аас тодруулахад “Түргэн тусламжийн эмчээс цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарын утсанд “Түргэн тусламжийн автомашинд цээжиндээ хутгалуулсан хүн нас барлаа” гэх дуудлага мэдээлэл шөнийн 03:00 цагт ирсэн. Энэ дагуу Налайх дүүрэг дэх цагдаагийн хэлтсийн жижүүрийн шуурхай удирдлагын бүрэлдэхүүн хэргийн газарт ажилласан.

Хэргийн газрын үзлэгээр Налайх дүүргийн зургадугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах амралтын газар 23 настай эрэгтэй амь насаа алдсан, Орхон аймгийн харьяат “М” нь цээжин тус газраа хутгалуулж гадны нөлөөтэй нас барсан. Уг хэргийг БЗД-т оршин суух хаягтай 23 настай эрэгтэй “М” согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ үйлдсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдож тус этгээдийг цагдан хорьсон” гэлээ.

Эх сурвалж: www.polit.mn